Увс, Завханы бөхчүүд бэлтгэлдээ гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 53 секунд
Увс, Завханы бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

Увс, Завханы бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

Үндэсний их баяр наадам болоход ердөө сарын хугацаа үлдлээ. Энэ үед бөхчүүд наадмын бэлтгэлдээ гардаг. Хамгийн эхэнд Увсын бөхчүүд аварга О.Балжинням, С.Мөнхбат, заан Д.Бумбаяр нараар ахлуулан бэлтгэлдээ гарчээ. Харин Завханы бөхчүүд Отгонтэнгэр хайрханыхаа орчим бэлтгэлдээ гараад төвхнөжээ. 

Хөвсгөлийн бөхчүүд одоогоор хээр гараагүй, Эрдэнэтэд бэлтгэлээ базааж байгаа бол бусад нь маргаашнаас эхлээд галдаа гарах төлөвлөгөөтэй байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Завхан нутгийн хүчтэнүүд хоёр жил дараалан их хайрханаа түшиж галд гарч, шинэ цол хүртсэн амжилттай билээ. Тиймээс өнөө жил ч гэсэн шинэ цолтон төрөн гарч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn 

"Халдварын тоо буурвал 7-р сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам хийхийг зөвшөөрнө"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.