Сү.Батболдын эхлүүлээд хаясан Сэлбийн гүүрийг Сүхбаатарчууд өөрсдөө дуусгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Сү.Батболдын эхлүүлээд хаясан Сэлбийн гүүрийг Сүхбаатарчууд өөрсдөө дуусгав

Сү.Батболдын эхлүүлээд хаясан Сэлбийн гүүрийг Сүхбаатарчууд өөрсдөө дуусгав

Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос оффшор бүсэд данстай эрхмүүдийн нэрсийг зарласан. Ингэхдээ Монгол Улсын 49 нэр нөлөө бүхий иргэд оффшор бүсэд данстай болох нь илэрсэн. Тэдний дунд УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр байсан ч тэрбээр уг мэдээллийг үгүйсгэсэн. Гэхдээ ямар нэгэн баримтаар үгүйсгэж чадаагүй юм. Тэгвэл оффшор бүсэд данстай уг эрхэм Сэлбийн гүүрийг засаж сайжруулна хэмээн ярьж байсан төсөл нь өдгөө түүх болон үлджээ.  
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү.Батболдын санаачилгаар "Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах" төслийн хүрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар бүтээн байгуулалтын ажлыг одоогоос дөрвөн жилийн өмнө өрнүүлсэн байдаг.   Тухайн үед Сэлбэ голын эрэг дээгүүр өдөржин, шөнөжин машин холхилдож, ажлын хувцсаар жигдэрсэн хүмүүс бужигналдан, тун сүрхий бүтээн байгуулалт өрнүүлсэн. Гэвч тэд 350 метр газрыг тохижуулан болоод орхисон. Үлдсэнийг нь саяхныг хүртэл янзлаагүй байсныг нь энэ жил Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хийж гүйцэтгэсэн юм.
 
  Сү.Батболд уг бүтээн байгуулалтыг дуусгаагүй шалтгаанаа "8.9 тэрбум төгрөг шаардлагатай төсөлд нийслэл болон дүүргийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргасан өгсөн учир гүйцэтгэж чадаагүй" хэмээн цэвэрхэн тайлбарладаг юм. Угтаа бол түүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэхүү гүүрийг засаж дуусгах олон боломж байсан ч тэрбээр сэтгэл гаргалгүй Сүхбаатарчуудад өөрсдөд нь үлдээгээд байв.   Ийнхүү өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлэлгүй дараагийн сонгуультайгаа золгож байна.  
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк-тай уулзав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк-тай уулзав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.