Х.Баттулга, Ж.Оджаргал нар Тавантолгойг хувааж авахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
Х.Баттулга, Ж.Оджаргал нар Тавантолгойг хувааж авахаар болов

Х.Баттулга, Ж.Оджаргал нар Тавантолгойг хувааж авахаар болов

Сүүлийн үед “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг Монголд нэг л биш ээ. Мөрөн дээрээ толгойтой бүхэн Тавантолгой, Оюутолгойн тухай цээжнийхээ пангаар бурж, эгээтэй л гудамжны цэвэрлэгчээс эхлээд таксины жолооч хүртэл улс төржих болов. Ер нь ингэхэд эгэл жирийн ард түмэн энэ бүх бизнес, эдийн засгийн салбарын хэр баргийн мэргэжлийн бус хүний ойлгож мэдэхээргүй зүйлийг үлгэр ярьж байгаа юм шиг л шүүмжлэн ярьж буйг сонсохлээр дургүй хүрмээр ч юм шиг санагдана. 


    


Нэгэнт “мундаг толгойтой” хэмээн сонгосон 76 гишүүн нь дээрх асуудлыг шийдэхийн оронд олон жил улс төржүүлж, өнөөг болтол уг төслүүдийг гацаанд оруулаад байгаа нь цаанаа ердөө ганц хоёрхон хүнээс л шалтгаалж буйг харин тэр бүр олон нийт гадарлахгүй байгаа бололтой. Үнэхээр ард түмний амьдрал элгээрээ мөлхөж байгаа энэ цаг үед сонгосон нөхөд нь ноход болсон учир эгэл жирийн хүмүүс хүртэл “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг өөрсдийнхөө эрх ашгийг бодоод худлаа үнэн ч гэсэн улс төржихөөс өөр аргагүй болжээ. 
    
Харин Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдын хуулийн зөвлөх А.Гансүх гацаасан явдал нь Баянхонгороос гаралтай Монголын хоёр олигархи болох MCS-ын Ж.Оджаргал, “Женко”-гийн Х.Баттулга нарын эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй ажээ. Нэг аймаг мөртлөө нэг нэгнийгээ нэг нүдээрээ ч хардаггүй дээрх хоёр эрхмийн учир битүүлэг “дайн” ийнхүү хоёр сарын турш Монголын эдийн засгийг хойш нь чангаав. МСS-ын Ж.Оджаргалын япон, хятад түншүүдтэйгээ байгуулсан консорциум Тавантолгойн тендерт ялсан нь Х.Баттулгын уурыг бараад зогсохгүй тэрбээр өөрийг нь Зам тээврийн сайд байх үед дэд сайд нь байсан А.Гансүхээр дамжуулж уг төслийг гацааж чадсан юм. 
    
Гэтэл саяхан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт дээрх төслийг буцааж, шинэчлэн засварлаж УИХ-д өргөн барихаар болсон гэж мэдэгдсэн нь цаанаа нарийн учиртай байжээ. Шинэчилсэн хувилбарт Х.Баттулгын ашиг сонирхлыг шингээж, 267 километр төмөр зам барих тендерийг түүний мэдэлд өгч байж л дээрх төсөл цааш хөдлөхөөр тусгагдсан тухай нэгэн мэдээллийн томоохон сайтад бичсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна. 
    
Ийнхүү бүхэл бүтэн гурван сая хүний амьдрал өсөж, дэвжих эсэх асуудал хоёрхон олигархийн гарт байна гээд бодохоор туйлын харамсалтай. Орос орон ч гэсэн нэг хэсэг жүүд гаралтай олигархиудын гарт байсан үе бий. Харин тэднийг В.Путин гарч ирснээр нам дарж чадсан. Тиймээс Монголд болох 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар В.Путин шиг чанга хатуу, зарчимч хүнийг сонгох хэрэгтэй байгаа ч Монголд өнөөдөр даанч лидер алга даа. Тэгэхээр бид цаашаа улам л далд эзэнтэй, бэлгэдлийн Ерөнхийлөгчтэй “хүүхэлдэй” хэвээр байх нь нэгэнт тодорхой болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn 

Эмнэлэг сувилал, эмийн сангуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцаллаа
Эмнэлэг сувилал, эмийн сангуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцаллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.