Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 10 секунд
Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс  бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Хэрлэн, Халхголын сав нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 25-30 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 22-27 хэм,  бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2015 оны зургаадугаар сарын 12-ноос зургаадугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-14-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Их нууруудын хотгор болон говийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

 

Асуудлаа шийдэж чадаагүй АН, хөлөө олоогүй ХҮН-ын улс төрийн нас дуусчээ
Асуудлаа шийдэж чадаагүй АН, хөлөө олоогүй ХҮН-ын улс төрийн нас дуусчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.