“Саусгоби сэндс”-ийн 35 тэрбумын хэрэг удахгүй шүүхэд шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
“Саусгоби сэндс”-ийн  35 тэрбумын хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

“Саусгоби сэндс”-ийн 35 тэрбумын хэрэг удахгүй шүүхэд шилжинэ

“Саусгоби сэнд” буюу “Өмнийн говийн элс” компанийн талаар уншигчид манай сайтаас урьд нь олж харсан байх. Тус компанийн эздийн татвараас нуусан мөнгөний талаар болон хувьцааны үүх түүхээс нь бид мэдээлж байлаа. Тэгвэл энэ компанийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ дуусч байна. Прокурор хэргийг хянаад удахгүй шүүх хуралдаанд оруулах аж. Одоогоор ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкан дахь дансыг нь битүүмжлээд  байгаа бөгөөд тус компани нийтдээ 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж үзжээ. Жастин Папла гэгч нь энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа санхүүгийн ерөнхий менежер асан Хиларион В.Кажуком нартай бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. Мөн  Хиларион В.Кажуком нь Канад улсын “Монголиа Минералс” компанийн ажилтан Ж.Дэвид нартай хамтран 17 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн аж. Удахгүй шүүх хурлын тов зарлагдах юм байна. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган” ШИЛДЭГҮҮДЭЭ тодрууллаа
“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган” ШИЛДЭГҮҮДЭЭ тодрууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.