Шуурхай мэдээ: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Шуурхай мэдээ: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Шуурхай мэдээ: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin

Дөнгөж сая баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа гэнэ. Мөн өөр эх сурвалжаас авсан мэдээлээр бол түүний саяхан хэвлэлд өгсөн ярилцлагатай нь холбоотой гэнэ. Н.Алтанхуяг нам дамжсан бүлэглэл, хууль бус үйлдэлүүдийн талаар дэлгэрэнгүй ярьсан нь өөрийгөө шалгуулах үндэслэл болсон байж ч магадгүй байна.

10730209_882232501788659_5074498630371102331_n

Өчигдөрхөн болсон Таван толгойн захирал Я.Батсуурийн баривчилгаа, өнөөдөр Н.Алтанхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг зэрэг энэ хаврын улс төр халуухан өрнөх нь бололтой.

Эх сурвалж: 24tsag.mn
"Эрсдэлтэй орнуудын жагсаалт"-д түлхсэн элдэв фактаа цэвэрлэ!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.