“АЖЛАА ХИЙ” ЖАГСААЛЫНХАН: ЗАСГИЙН ГАЗРЫГ БУС УИХ-ЫГ ТАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЖАГСАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
“АЖЛАА ХИЙ” ЖАГСААЛЫНХАН: ЗАСГИЙН ГАЗРЫГ БУС УИХ-ЫГ ТАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЖАГСАНА

“АЖЛАА ХИЙ” ЖАГСААЛЫНХАН: ЗАСГИЙН ГАЗРЫГ БУС УИХ-ЫГ ТАРААХ ЧИГЛЭЛЭЭР ЖАГСАНА

“Ажлаа хий” жагсаалын төлөөлөл Засгийн газар сайн ажилласан тул цаашид УИХ-ыг тараах асуудлаар жагсахаа мэдэгдлээ.

Залуусын төлөөлөл:

Залуучуудын зүгээс 15 багц 270 гаруй шаардлагыг Засгийн газарт хүргүүлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авсан. Тэр шаардлагуудын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хязгаарлах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийн талаар байсан.

Засгийн газраас шатахуун, мах, гурилын үнийн өсөлтийг тогтворжуулах хуулийн төслийг боловсруулсан нь түр гал унтраасан асуудал.

МЗХ, МЭХ, Монголын Оюутны холбоо төрөөс тодорхой хэмжээний төсөв авч байж, ажлаа хийсэн бол жирийн залуучууд ингээд явахгүй.

Данхар төрийн бүтэц буюу ашиггүй орон тоо хэвээрээ, тэднийг багасгасангүй. Төрийн хэмнэлтийн тухай хууль дээрээ дэд дарга зэрэг үр ашиггүй албан тушаалтнуудыг хасна гэж байхад нэр бүхий УИХ-ын гишүүд нь өмөөрч дуугарч байна. Тэд ашиг сонирхолтой учраас ингэж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа баталчихаад хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах чиглэлээр жагсана шүү.

Гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ сайн өдөр
Гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ сайн өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.