Хар машины "но" дахин илэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Хар машины “но“ дахин илэрлээ

Хар машины “но“ дахин илэрлээ

Сонгууль эхлээгүй байхад л санал тоолох хар машин дахин хэл ам дагуулж эхэллээ. Учир нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд хийсэн урьдчилсан хяналтын тооллогоор хар машины "но" илэрч иргэдийн  эргэлзээг улам баталгаажуулжээ. Иргэд "хар машинаар саналаа луйвардуулахвий" гэсэн битүүхэн айдастай яваа нь нууц биш. Гэтэл санал тоолох хоёр машин дээр иргэдийн саналыг уншуулж үзэхэд АН-аас нэр дэвшигч С.Одонтуяагийн санал автоматаар нэгээр нэмэгдэж, гарч ирснийг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас зарласан хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг автоматаар үржүүлж байна гэсэн үг. Энэ ноцтой баримтыг хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэйг хэвлэлийн хурлын үеэр сануулж байсан юм. 

 

ШӨХТГ-ын Иргэний зөвлөлийн 6 гишүүнийг түүврийн аргаар сонголоо
ШӨХТГ-ын Иргэний зөвлөлийн 6 гишүүнийг түүврийн аргаар сонголоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.