Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 11 секунд
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд нийгэмд чиглэсэн сургалт үйл ажиллагааг зохион байгуулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулан дэмжих, иргэдийг мэргэшүүлэх, ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилго бүхий “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв” нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төвөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна” хэмээлээ.
Нээлтийн үеэр инкубаторын 6 байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн иргэд төвийн үйл ажиллагаатай танилцаж, залуучууд нь мэдээллийн технологийн сургалтад хамрагдлаа.
Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай
Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.