Н.Уртнасан: Жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалахад зарцуулах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
Н.Уртнасан: Жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалахад зарцуулах ёстой

Н.Уртнасан: Жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалахад зарцуулах ёстой

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчлэн боловсруулсан төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2020 онд 112 тэрбум төгрөгт хүрч өссөн. Үүнээс жилд 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулах ёстой. Гэвч бодит байдал дээр жилд ердөө 7-15 тэрбум төгрөгийг хуулийн дагуу, 16-20 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж байна. Хуулийн хэрэгжилт 50 хүрэхгүй хувьтай, хангалтгүй байгаа нь журмын зөрчил, хийдлийг засах, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгааг салбарын сайд онцлов.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчилсэн хувилбар батлагдсанаар дараах үр дүн гарна.
1. Төлбөрийн орлогыг зөвхөн тухайн ашигласан нөөцөд зарцуулдаг байсныг өөрчилж нөөц харгалзахгүйгээр зарцуулах.
2. Байгалийн нөөц ашигласны давсан орлогыг тухайн жилийн төлөвлөлттэй хамтадган зарцуулахаар шинэ зохицуулалт туссан.
3. Төлбөрийн орлогын зарцуулалтын санал боловсруулах үе шат, цаг хугацаа тодорхойгүй байсныг сум, дүүрэг, аймаг, нийслэл зэрэг төсвийн шатлал бүрээр цаглавартай болгов.
4. Санал боловсруулах, тайлагнах үйл ажиллагаанд ашиглах загвар маягтгүй, зарцуулалт тодорхойгүй байсан нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлдөг учир цахим мэдээллийн санд байршуулж, нийт 18 маягтыг шинээр ашигласнаар төсвийн гүйцэтгэл, үр дүн ил тод болно.
5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тухайн жилийн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулах гэрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, зарцуулах төсвийг шалгуур үзүүлэлт бүрээр тусгахаар болсон.
6. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхээр төлбөрийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд түгээх зохицуулалтыг тусгав.

Журмын төсөл батлагдсанаар жил бүр зориулалт бусаар зарцуулагдаж буй байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 16-20 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу зарцуулах, нэгдсэн стандартын дагуу төлөвлөх, тайлагнах, иргэдэд ил тод, нээлттэй байх мэдээллийн тогтолцоо бий болж хуулийн хэрэгжилт хангагдана.

Мэдээлэл технологи менежментийн академи шинэ элсэлтээ авч эхэллээ
Мэдээлэл технологи менежментийн академи шинэ элсэлтээ авч эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.