Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т хандлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т хандлаа

Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т хандлаа

Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирм дэх оффшор данстнуудын тухай мэдээллийг задруулахад УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын нэр дунд нь цохиж явсан. Улмаар Кёкүшюзан Д.Батбаяр энэ тухай яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж ""Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг мэдээллээ бататгахын тулд Кёкүшюзан Д.Батбаяр өчигдөр АТГ-т хандлаа. Тэрбээр "Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч" хэмээн өөрийн биеэр албан тоот хүргүүлжээ. 

Гэвч оффшор данс юугаараа өнөөг хүртэл оршин тогтнож, дэлхийн сая, сая хэрэглэгчдийг татсаар байна вэ гэвэл, оффшор бүсийг хариуцсан байгууллага ямар ч тохиолдолд, хэнд ч дансны хуулгыг гаргаж өгч, батлан даадаггүй бөгөөд хэрэв ямар нэгэн тохиолдлоор дансны хуулгыг задруулбал хадгаламж эзэмшигчийн мөнгийг 10 дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг байна. Иймд зөвхөн Монголд ч гэлтгүй, оффшор данстай нь илчлэгдсэн дэлхийн олон орны төрийн өндөр дээд албан тушаалтнууд оффшор дансыг няцааж мэдээлэл хийсээр байгаа юм. 

Дашрамд дурдахад, Кёкүшюзан Д.Батбаярын хүсэлтийг АТГ хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Х.Маргад

Эх сурвалж: Tumen.mn

ХУУРАЙ БЕТОН - МОНГОЛ ЗАЛУУС МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ
ХУУРАЙ БЕТОН - МОНГОЛ ЗАЛУУС МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.