Баян-Өлгийд сурагчдаас цахим сорилгын шалгалт авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
Баян-Өлгийд сурагчдаас цахим сорилгын шалгалт авч байна

Баян-Өлгийд сурагчдаас цахим сорилгын шалгалт авч байна

 

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар «Цахим сорилго» компанитай хамтран Өлгий сумын ерөнхий боловсролын 11 сургуулийн 12 дугаар ангийн сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлээр өнөөдөр цахим сорилгын шалгалт авч байна.

Уг шалгалт нь сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг дээшлүүлэх зорилготой бөгөөд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа аж.

"ЭЕШ-д чанарын амжилт гаргахын тулд энэ сарын 14-ний өдрөөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2019" нэртэй хоёр сарын аян зохион байгуулж байна. Аяны эхний ажил болгож өнөөдөр цахим сорилгын шалгалт авч байгаа. Сорилгыг элсэлтийн ерөнхий шалгалтын журмаар явуулна. Шалгалтын үр дүнд хүүхдүүд өөрсдийн ямар түвшинд байгааг урьдчилан мэдэхээс гадна шалгалтын дэвтэр, хариултын хуудсаар ажиллаж сурах боломж олгоно. Мөн санамж хуудас бөглөх, стикерийн хуудсыг наах гээд ЭЕШ-тай холбоотой бүх асуудлаар зөвлөгөө өгнө. Учир нь өмнөх жилүүдэд сурагчдын дунд алдаа дутагдлууд их гардаг байлаа. "Цахим сорилго" компани шалгалтын дүнг Улаанбаатар хотод цахим машинаар гарган, чанарын үнэлгээ хийж, сурагчид ямар хичээл, сэдвүүдээр доогуур оноо авч байгааг бидэнд тодорхойлж өгнө. Тус дүгнэлтийг үндэслэн сургуулиудын түвшинд ажил зохион байгуулах болно" гэдгийг аймгийн БСУГ-ын дарга Х.Зауре хэллээ.

Л.Энх-Амгалан: 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгоно
Л.Энх-Амгалан: 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.