Охинтой ээжүүдэд өгөх зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 29 секунд
Охинтой ээжүүдэд өгөх зөвлөгөө

Охинтой ээжүүдэд өгөх зөвлөгөө

http://www.tumen.mn/upload/2015/10/01/Нэлээн дээр яг хаанаас гэдгийг нь сайн санахгүй байна л даа, “Охин хүүхдийг гадаад төрх, зан аашаар нь харин хөвгүүдийг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэгтэй. Тэгэж чадвал өөртөө итгэлтэй, бие даасан, шийдэмгий нэгэн болон хүмүүждэг.” хэмээн уншиж байсан юм.
Өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй хүүхдийг “манай энэ нэг юм” хэмээн ам нээхийг хүчээр шаардаж, өөртөө арчаагүй, цэвэрч биш байна гэж охидыг загналаа гээд тэдэнд маань өөрчлөгдөх ямар ч сэдэл төрөхгүй. Магадгүй харин ч бүр зөрүүдэлнэ. Үүнийг шийдэх хамгийн зөв арга бол өөрсдөд нь яриасаг, цэвэрч нямбай нэгэн байх чин хүслийг нь төрүүлж өгөх юм. Үүний тулд л дээр дурьдсан магтаж урамшуулах аргыг хэрэглэх хэрэгтэй гэж би итгэдэг.
Биеийг нь төрүүлсэн гээд бүх амьдралыг нь өөрийнхөөрөө залах эрхтэй биш болохоор эцсийн эцэст эцэг эх болсон хүмүүсийн гол үүрэг нь үр хүүхдээ сайхан ирээдүйгээ өөрөө бүтээн босгохонд нь л туслах юм. Тэгэхээр яах хэрэгтэй байх нь уу? Доорх нийтлэлийг уншиж дуусаад охиныхоо мөрөөдлийг хоёр гараа өргөн дэмжих хэрэгтэй байх нь байна шүү дээ. Яагаад охин хэмээн онцолж байгаа вэ? гэвэл доор бүсгүйчүүдийн түүхийг дурьдах бөгөөд ертөнц дээрх бүх хүмүүстэй адилхан энгийн л хүмүүс бий. Мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй байж тэмцэж чадсанаараа л бусдаас ялгарах байх. Бас өөрийгөө бүсгүй хүн гэж хязгаарлаагүй.
Харин чи өөрийн охиноо амьдрал мэдэхгүй гэж битгий бод, мөрөөдлийг нь сонсоод сөрөг талаас нь харж, бүтэхгүй талаас нь ч битгий ухуул. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсч л байгаа бол болох болохгүйг охин чинь өөрөө шийдэг. Доорх бүсгүйчүүд ч гэсэн төгс биш. Магагдгүй охин чинь ирээдүйд эдэн шиг дуурсагдаж амьдрах ч юм билүү? Түүнд итгэ.
goolingoo.mn

Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогчдоосоо “гуйлга” гуйжээ
Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогчдоосоо “гуйлга” гуйжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.