С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлууллаа

С.Баярцогтыг огцруулах асуудлыг хойшлууллаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудал хэлэлцэгдэх байсан ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн түр хойшлуулсан байна. 

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг Их Хуралд өргөн бариад байгаа юм. Тэрбээр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардсан. 

Дээрх асуудал дээр цэц Засгийн газрын гишүүний УИХ-ын гишүүний санаалчлагаар огцруулах эсэх болон Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа танхимаар нь огцруулах тухай яригдах ёстой юу үгүй гэдгийг хэлэлцэн дүгнэх ёстой юм. Өнөөдөр бие даагч гишүүдийн зүгээс мэдээлэл хийж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал хууль зөрчөөгүй болохыг тодотгож, асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстойг сануулсан. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.