Герман хилээ түр хаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Герман хилээ түр хаав

Герман хилээ түр хаав

Герман улс Австритай хил залгаа хэсэгтээ хяналтын цэг бий болгожээ. Энэ нь Ойрхи  Дорнодын дүрвэгсдийн хямралыг шийдэх хүртэл түр ажиллах боловч Европ дотроо хил хязгааргүй нэгдсэн бүс нутгийг бий болгох гэж Грекийн их өрийг хүртэл дааж яваа Европын холбооны хувьд асуудал тун амаргүй болсны дохио юм.

Одоогоор Герман зөвхөн Австрийн хил дээр хяналтын пост гаргасан бөгөөд харилцан зорчигч тээврийн урсгалыг түр зогсоосон байна. Сүүлийн 13 цагийн хугацаанд Австриас Герман руу нэг ч зорчигч тээврийн галт тэрэг нэвтрүүлээгүй бөгөөд өнөөдөр үүрийн зургаан цагаас эхлэн хилийг нээнэ гэж мэдээлж байна. Германы тал ийнхүү шийдэмгий алхам хийх болсон нь өчигдөр тус улсын хилийн ойролцоо, Австрийн нутаг дэвсгэрээс 40 гаруй дүрвэгчийг нуусан хөргүүртэй ачааны тэргийг илрүүлсэнтэй холбоотой юм. Хэрэв тэдний аялал жаахан л саатаж, ямар нэг зүйл тохиолдсон бол бүгд амь насаа алдах аюултай байв. Мөн өчигдөр Грекийн Фармакониси арлын эргээс 30 орчим дүрвэгсдийн цогцос олсноос тэдний тал нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан юм.  Грекийг зорьж явсан дүрвэгсдийн модон завь далайд живснээр 125 хүн усанд унаж, аврагчид 68 хүнийг л аварч чадсан бөгөөд 29 нь өөрсдөө сэлж, эрэгт хүрсэн байна. Харин үлдсэн нь харамсалтайгаар амь насаа алджээ.

Энэ мэтчилэн Европт дүрвэгсдийн асуудал учир замбараагаа байгаагаас улс орнууд дор бүрнээ асуудлыг эмх журамтайгаар шийдэх арга олж ядахдаа юун түрүүнд хил дээрээ хяналт тогтоохоор яарч байгаа юм. Германд гэхэд өдөртөө л 10 мянган дүрвэгч ирж байгаа учир аюулгүй байдлын үүднээс хяналт тогтоохоос өөр аргагүй гэдгийг тус  улсын Дотоод хэргийн сайд мэдэгдлээ.

Газрын дундад тэнгисээр дамжин Итали, Грек, Унгарт ирчихээд байгаа 120 мянган дүрвэгчийг Европын холбооны гишүүн орнуудад тодорхой тоогоор хуваарилан байршуулахаар квот баталсан. Гэвч уг квотыг хэрэгжүүлэхээс урьтаж дүрвэгсэд хэдэн мянгаараа хууль бусаар хил даван орж ирж байгаа учир одоо юун түрүүнд дүрвэгсдийн хөдөлгөөнийг зохион байгуулалттай, эмх журамтай болгох нь чухал байгаа юм.

Эх сурвалж: CNN
Б.Сэвжидмаа

Элэгний С вирусыг устгах эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо
Элэгний С вирусыг устгах эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.