Зун борлосон ч хурдан цайх арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
Зун борлосон ч хурдан цайх арга

Зун борлосон ч хурдан цайх арга

Зуны наранд борлохоос хамгийн их айдаг хүмүүсийг бүсгүйчүүл гэж хэлж болох. Мэдээж тэдний хувьд гоо үзэсгэлэн гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Иймээс бүсгүй та хэтэрхий борлоод түүнийгээ хурдхан шиг л цайруулахыг хүсэж багйаа бол доорх зөвөлгөөг нэг хэрэгжүүлээд үз.

 

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих.

 

• Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.
• Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.
• Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.
• Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

• Иссэн таргаар маск тавих. Эдгээр зөвөлгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай

 

.

 

“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа
“Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.