Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 13 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 1. Сумъяа гараг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес 7 цаг 56 минутад эхлэнэ. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) 
Баяртай өдөр. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайн талруугаа эргэх болохоор та төрөл төрөгсөддөө гэнэтийн бэлэг бэлдэх хангалттай мөнгөтэй байна. Та тэднийхээ төлөө сэтгэлээ ч, мөнгөө ч бүү хайрла. Баярын бэлтгэл ажлаа хийж эхлэхгүй бол оройтох нь байна.

 

 

 

  Үхэр (4/20-5/20)

Ачаалалтай өдөр. Та ажил дээрээ юм уу гэртээ хаана ч байлаа гэсэн өөртөө хэт их ачаалал өгөөд хэрэггүй. Эсрэг тохиолдолд үр дүнд нь сэтгэл чинь хямрах болно. Агаарт одуудын хямралтай байдал давамгайлж байгаа тул энэ өглөөний хувьд гэр орныхоо тав тухтай байдалд сууж байх нь зохимжтой. Тэр ч байтугай зарим хүмүүс гэртээ ажлаа хийхээр шийдэх ч юм уу ядаж л ажил дээрээ ердийхөөсөө оройтож очих болно.


 

Хамтатгах (5/21-6/21)

Эерэг өдөр. Чөлөөт цагаараа өөртэйгээ адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл. Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагыг тооцож цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ. Хийх ёстой бусад зүйлүүдийн чинь дунд зээл, түрээсээ цагт нь төлөх бас орсон байх ёстой. Орой таатай өнгөрөх ба танд инээд хөөр авчрах жаргалтай мөчүүд тохиолдоно.

 

 

 

 Мэлхий  (6/22-7/22)    

Таатай өдөр. Өнөөдрийн од эрхэсийн нөлөөлөл нь хүмүүсийн дунд таны нэр хүндийг өсгөнө. Гэхдээ энэ нь таныг нэлээд эргэлзээтэй байдалд оруулах магадлалтай. Уулзалт болон ажлын хуваарийг нарийн нягт гарга. Өнгөрсөн удаагийн шийдвэрээ дахин нэг харж, гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө сайтар нягтал.

 

 

   Арслан (7/23-8/22)    
Арслангуудын зөн, ухамсарлах чадвар их хүчтэй байна. Тиймээс хүмүүсийн сэтгэл зовоосон асуудалтай холбоотой байсан ч та зөв сонголт гаргаж чадна. Эсвэл магадгүй мөрөөдлийн газартаа очих тасалбар худалдан авах чадалтай болно. Дэлгүүр хэсч шинэ хувцас худалдан ав. Дэлгүүрт байхдаа ханьдаа таарах гайхалтай юмыг олно. Өөр ямар нэгэн юм хийх шаардлагагүй. Зарим нэг нь хий хоосон санаа зовох болно. Бүх юм сайхан болох болохоор тэвчээртэй бай.


 

Охин (8/23-9/22)    

Тэвчих өдөр. Ажлын нөхцөл байдлынхаа талаар таагүй сэтгэгдэлтэй байвал даргатайгаа ярилц. Уурлаж бухимдах хэрэггүй, зүгээр л байдлыг тайлбарла. Таны саналыг эерэгээр хүлээн авах болно. Хөнгөн хуумгай эсвэл хэт үрэлгэн байдалдаа дараа гэмших учраас дэлгүүрээс хөндий байж, оронд нь мөнгө олох дээр анхаарлаа хандуулах нь ухаалаг хэрэг болно.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Анхаарал төвлөрүүлэх өдөр. Ирж байгаа хэдэн өдөрт чухал бичиг баримтан дээр ажиллаж, долоо хоног дуусахаас өмнө бичиг баримтан дээр гарын үсэг зурж, бизнесийн асуудлаа цэгцэлж дуусга. Ажлын явц удаашрах төлөвтэй ба компьютер эсвэл бусад цахилгаан хэрэгслийн эвдрэл саатлаас үүдэлтэй төлөвлөгдөөгүй зарлага гарч магад.

 

 

Хилэнц (10/23-11/21)   

Тээртэй өдөр. Өнөөдөр зарим үед таны чадвар харилцан адилгүй байх болно. Тухайн нэг ажил дээр ганцаараа ажиллах эсвэл таны тайвшрах ёстой байдлыг тань ойлгодог хэн нэгэн гайхалтай үр дүн авчрах болно. Гүн ухааны ерөнхий ойлголтыг сонирхдог байдал тань таны зарим нэг итгэл үнэмшлийг өөрчилж, ухамсар оюун санааг тань сэнхрүүлнэ. Бүтэлгүйтэх айдаснаасаа болж зарим хилэнцүүд хойш ухрах хэдий ч харин бусад нь айдастайгаа тэмцэн зоримог алхам хийнэ.

 


 Нум (11/22-12/21)    

Сэтгэл хөдлөл өндөр өдөр. Таны сэтгэл хөдлөл өндөр байна. Өөртөө хэт их ажил авах хэрэггүй, ажлаа бусадтай хуваалцаж хийснээр таньд ирэх ачаалал багасах болно. Өндөр албан тушаалын хүмүүстэйгээ та санал зөрөлдөж болзошгүй. Таны зөв байсан ч буруу байсан ч тэр дороо уурлаж хашгичалгүй сайтар бодоорой. Өөрийнхөө санааг тайван, ойлгомжтойгоор тайлбарла. Ингэвэл та хэдий маргаанд ялахгүй байсан ч нөхцөл байдал сайнаар шийдэгдэх болно. Таны зээл авах гэсэн хүсэлт тань шийдэгдэхгүй байж мэдэх нь.


 

Матар (12/22-1/19)   

Таатай өдөр. Шинэ төслийн ажил хүлээж авах ба төлөвлөгөөндөө гэнэтийн том өөрчлөлтийг хийхийг хүснэ. Ямар ч өөрчлөлт хийсэн таны энэ алхам зөв байх тул өөрийн зөн совиндоо итгэх хэрэгтэй. Харин таны цагийн хуваарь ихэд шахуу байгаа бол одоо өөрийн хийж байгаа зүйлээ саатуулахгүйн тулд зарим нэг ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Шийдээгүй асуудлууд эсвэл биелүүлээгүй үүрэг даалгаварууд танаас өнөөдөр хөлс хүчээ шавхан идэвхтэй ажиллах болон хурдан шийдэх арга зам, гарцыг хайж олохыг шаардана. Тиймээс энэ өдөр та нэгэн зэрэг олон ажил амжуулах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Зарим асуудалд гэнэн томоогүй, итгэмтгий байдлаар хандсанаас болж ацан шалаанд орж болзошгүй. Үүнээс болж бусдын доог тохуу ч болж мэднэ.

 


  Загас (2/19-3/20)

Цовоо сэргэлэн өдөр. Өглөөний цайны цагаар хамт ажиллагсадтайгаа баярын талаар ярилцах нь өдрийг эхлэх сайхан санаа болно. Хэрэв ширээн дээр дэлгээстэй асуудал таны саналтай зөрчилдөх нь таны тэвчээрийн хязгаарыг шалгах болно. Таны гайхамшигтай ур чадвар бусад хүмүүсийн талархалыг хүртэнэ. Та телевизээр гарахдаа ичих хэрэггүй. Ялангуяа та ямар нэгэн шинэ зүйл санаачилж түүнийг танилцуулах гэж байгаа бол. Та нэмэгдэл цалин авах бололтой, үүнийгээ өөрийн сайн сайхны төлөө буюу амралтанд явахад зарцуул.

 

Дуучин Б.Эрдэнэбаярт хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
Дуучин Б.Эрдэнэбаярт хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.