Оросын Алс дорнодын хязгаар нутгаар хятад цагаачид ихээр суурьшиж Орос бүсгүйчүүдтэй суух болжээ
Катя (26 настай), Женя (42 настай) Лянцын Ин
Найзуудаараа дамжуулж танилцсан. Мөнгөтэй ирээд тусалдаг байсан. Суугаад 5 жил болж байна. Одоо хоёр хүүхэдтэй. Анх ирэхдээ кушать /идэх/ гэдэг үгтэй байсан одоо ойр зуур ярина.
Татьяна (25 настай) Костя (40 настай) Гао Лян
Полтавка тосгон. 16 настай байхдаа хятадуудын эзэмшилийн тариа ногооны талбай дээр ажилладаг байсан. Нэг тийм талбай дээр очиж ажиллаад талбайн эзэн Костятай танилцаад суучихсан. Анх сууна гэж бодоогүй. Намайг удаан эргүүлсэн. Архи уудаггүй агсан согтуу зан байхгүй тамхи татдаггүй ажилсаг болохоор нь таалагдаад суусан.
Вика (29 настай) Володя (46 настай Ван Зюнь)
Пуциловка тосгон гахайн ферм ажиллуулдаг. Би анх тоодоггүй байсан надаар төлбөртэй орос хэл заалгана гэж ирээд Орос хэл сураад надтай суучихсан. Нөхөр ажилсаг би ажил хийх шаардлагагүй гэртээ байдаг. Сайн хүн гэж боддог.
Ира (32 настай), Витя (36 настай) Вэй Зя
Тариа тарьдаг. Анх намайг эргүүлэхэд би тоодоггүй байсан. Явуулын хүн уйдаад эргүүлж байгаа байх гэж бодсон. Гэтэл бүр гүнзгийрч анхаарал халамж байнга тавиад хажуугаас салахаа больчихсон тэгээд л суучихсан.
Маша (21 настай) Коля /хоч нь/ Бульдог (36 настай) Кай Фэн
Тариачин. Анх би найзынхаа хүүхдийг хардаг байхад тэднийд зочлохоор ирээд анх намайг харсан. Анх хараад би их таалагдсан гэсэн. Тэгээд дараачийн удаа таараад шууд надтай сууна гэсэн. Би тоглож байна гэж бодсон. Ингээд өдөр бүр над дээр ирээд хамт хоолонд авч орно тэгээд дотносоод суусан. Тэр ямарч хүний сэтгэл адил гэж хэлдэг. Орос эхнэрүүд гэрийн ихэнх ажилаа хийдэг харин намайг манай нөхөр хүүхдээ л сайн хар гэдэг. Ус түлээ зөөх ажилч хийлгэдэггүй.
Инна (26 настай) Саша (28 настай) Мен Зи
Наймаачин. Анх зах дээр танилцсан. Намайг их шургуу эргүүлсэн. Хуримаа Хятад явж нөхрийнхөө нутагт хийсэн. Тэнд очсон анхны Орос хүн нь би байсан байх. Намайг нутгийн хүмүүс зарим нь бараг чимхэж үзээд байсан. Хуримаа хийхэд Орос хэл мэддэг хүн байхгүй би тэнд яг л дүлий хүн шин байсан байхаа. Яриаг нь ойлгохгүй нэг хүн хажуугаас байнга дохио зангаагаар ойлгуулаад нэг юм болсон доо
Надя (24 настай) Миша (38 настай) Ханьшуй
Гар утас засвар ажиллуулдаг. Анх надтай болзоонд ирэхдээ надад том цэцгийн баглаа авчирч өгсөн нь сэтгэл их хөдөлгөсөн. Дараа нь намайг гэртээ уриад очсон чинь хүн байхгүй. Утсаар ярьсан найзуудтайгаа гадуур явж байна хүлээж бай гээд удалгүй хүрээд ирсэн. Гэртээ оруулаад надад маш гоёо амттай загас өөрийн гараар шарж өгсөн. Тэрийг идчээд байж байтал манай хүн жаахан хэвтээдхий гээд хэвтээд унтчихсан. Би хийх юмгүй дэмий суухаар гэж бодоод гэрийг нь цэвэрлээд дуустал манай хүн босоод ирсэн. Тэгсэн намайг шалгаж байсан юм байх. Урьд нь нэг бүсгүйг гэртээ авчраад бас унтаж байгаа дүр үзүүлсэн чинь мөнгийг хулгай хийгээд явсан гэсэн.
Катерина (20 настай) ажилгүй. Би Хятад хүнээс хүүхэдтэй. Одоо хамт амьдрахаа больсон салсан шалтгаан нь тэр дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг.Намайг богино юбка өмсүүлэхгүй гэнэ, хүүхдийн үс буруу заслаа, тийм хувцас өмсүүл ядаргаатай байсан. Сүүлдээ залхаад хамт амьдрахаа болисон.