Улаанбаатарт 24 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
Улаанбаатарт 24 хэм дулаан

Улаанбаатарт 24 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг болон Дорнод Монгол, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29,30-нд нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 1-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 28-нд баруун зүгийн нутгаар, 29, 30, 1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нөөс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг шөнөдөө нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

“ЖАЙКА” ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА: ХОГНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
“ЖАЙКА” ОУ-ЫН БАЙГУУЛЛАГА: ХОГНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.