М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 52 секунд
М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна

М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж буй билээ. Мөн Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан юм. Өөрөөр хэлбэл ирэх оноос Эдийн Засаг, Хөгжлийн Яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам ирэх оноос ажиллах нь тодорхой болсон. Үүнтэй зэрэгцэн дээрх яамдын сайдаар хэн ажиллах вэ? гэдэг асуудал МАН дотор идэвхтэй яригдаж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Болор-Эрдэнэ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамьяан нарын аль нэгийг томилох нь бараг тодорхой болжээ.

Н.Учрал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан нарын багт багтдаг бол Б.Болор-Эрдэнэ нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн. Харин Э.Эрдэнэжамьяан бол экс МАХН-ын төлөөлөл. Тэгвэл хуучнаар 32-ын бүлэг буюу М.Энхболдын талынхан ​Эдийн засаг, Хөгжлийн Яамыг авахаар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал М.Энхболдын талынхан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эдийн Засаг, Хөгжлийн сайдад зүтгүүлж буй юм байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хамаатан гэх Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг байгуулахдаа мөн л Б.Чойжилсүрэнг Сангийн Сайд болгож байсан юм. Ингэхдээ Сангийн Сайдаар мэргэжлийн бус хүн тавилаа гэх шүүмжлэлд "Гэхдээ Б.Чойжилсүрэн хар ухаан сайтай" гэдэг хариулт өгч байсан ч гэдэг. Өдгөө ч "хар ухаан сайтай" Б.Чойжилсүрэнгээ Эдийн Засаг, Хөгжлийн Сайдад зүтгүүлж буй нь тодорхой болоод байна.

"60 тэрбумынханд хариуцлага тооцно" хэмээн тэмцэл өрнүүлж байсан Л.Оюун-Эрдэнэ харин М.Энхболдод өдгөө тал засч, Б.Чойжилсүрэнг Эдийн Засаг, Хөгжлийн Сайд болгох эсэх нь ихээхэн сонирхолтой юм.

Э.Мягмар

Сонин.мн

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ- ХАЙГУУЛ 2019" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.