Энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна

Энэ сарын 23-наас хүйтний эрч чангарна

Арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүргэж байна.

Энэ сарын 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-наас хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

No photo description available.

“Саусгоби Сэндс” ХХК 35 тэрбум төгрөгийн татвараа төлөхгүй гэж Цэцэд хандлаа
“Саусгоби Сэндс” ХХК 35 тэрбум төгрөгийн татвараа төлөхгүй гэж Цэцэд хандлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.