МАН, АН-ын хөрөнгөлөг эрхэмүүд бүгд нэг, нэг тойрогт учраа таарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 33 секунд
МАН, АН-ын хөрөнгөлөг эрхэмүүд бүгд нэг, нэг тойрогт учраа таарчээ

МАН, АН-ын хөрөнгөлөг эрхэмүүд бүгд нэг, нэг тойрогт учраа таарчээ

МАН, АН-ын удирдлагууд энэ сонгуулиар өөр өөрсдийн намын олигархи, баячуудыг өөр хооронд нь өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн бололтой. Тухайлбал, Баянхонгорт Х.Баттулга Л.Элдэв-Очир нар өрсөлдөхөөр болсон бол Дундговь аймагт Б.Наранхүү Б.Амарсанаа,  Увсад О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн нар тус тус нэр дэвшиж өрсөлдөх аж.

Баянхонгор аймаг: Х.Баттулга VS Л.Элдэв-Очир

Баянхонгор аймгийн 09 дүгээр тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга, МАН-аас МSC группын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нар өрсөлдөнө.

Энэ тухай Х.Баттулга албан ёсны фэйсбүүк хуудастаа намууд нэр дэвшигчдээ тодруулахын өмнөх өдөр, "Монголын баялагт эзэн суусан "Нүүрсчдийн нам"-н нөхдүүдтэй 2016 оны УИХ-ын сонгуулиар тэмцэцгээе ээ. Манай аймагт МСS-ын тодотголтой "нүүрсчдийн" намын нэг нөхөр яваад л байгаа. Би амлаж авч байнаа" хэмээсэн нь ёсоор болов.

Ямартай ч  МSC- ын Л.Элдэв-Очирын тухайд Баянхонгорт босоо Х.Баттулгын ээлж дараалан байгуулсан ялалтыг энэ удаа тасалдуулж дөнгөх үү гэдэг асуулт сонирхол татаж байна.

Дундговь аймаг: Б.Амарсанаа VS Б.Наранхүү

"Мон Ураны" босс Б.Наранхүүг Дундговьчууд өнгөрсөн удаад төрд төлөөллөөрөө илгээсэн. Гэвч эрхэм гишүүн өнгөрсөн хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлаагүйгээр үл барам чуулганы хуралдаандаа ч тоотой суужээ.  Харин тэрбээр энэ удаад МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанаатай өрсөлдөх нь.

Б.Амарсанаагийн тухайд  Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөнд нь зодож танхайрсан гэх дуулианд нэр холбогдоод байв. Харин прокурорын байгууллагаас гаргасан дүгнэлтээр Б.Амарсанаа гүтгүүлсэн болох нь тогтоогдсон аж. Энэ тухай тэрбээр фэйсбүүк хуудастаа, "Ямар ч байсан гүтгэгдсэнээ хуулийн байгууллагаар нотлууллаа" хэмээн бичжээ.

Увс аймаг: О.Цогтгэрэл VS Б.Чойжилсүрэн

Увс аймагт нэр дэвшихээр эртнээс горилсон "Тесо" корпорацийн эзэн О.Цогтгэрэл энэ сонгуулиар Ч.Хүрэлбаатартай өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж байв. Үүний улмаас О.Цогтгэрэл нь Central tower-т байрлах оффисын өрөөнөөсөө бусдыг сошиал сүлжээгээр гүтгэж суудаг болохыг Ч.Хүрэлбаатар саявтархан илчилсэн. Үүнд О.Цогтгэрэл одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Тэгвэл тэрбээр мөн л "Хурд" групп-ыг үүсгэн байгуулагч, монголын томоохон толгой баячуудын нэг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй учраа таарчээ.

Хөвсгөл аймаг: Б.Эрдэнэбат VS Л.Энх-Амгалан

Хэзээд гал ноцож байдаг Хөвсгөлийн 39-р тойрогт энэ удаад МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан Л.Энх-Амгалан, "Эрэл"-ийн тодотголтой Б.Эрдэнэбат нар өрсөлдөх нь тодорхой болсон.

Хөвсгөл аймгийн 39-р тойрогт өрсөлдөх Л.Энх-Амгалангийн хувьд өдгөө МАН-д харьяалагддаг ч  нэгэн цагт АН-д харьяалагдаж явсан гэдгийг нь хүмүүс андахгүй. Харин "Эрэл" хэмээх компаниараа овоглогдож гарч ирсэн Б.Эрдэнэбат хэмээгч эр "Эх-Орон" намаа орхиж саяхан АН-ыг сонгосон. Тэгэхээр нэг намаар харьяалагдаж, нэгэн цагт харьяалагдаж явсан эдгээр эрхмүүдийн хэн нь энэ удаагийн сонгуульд тодрох бол гэдэг асуултын хариу олны сонирхолыг татаж байна.

Х.Онон

Цэргийн цол наймаалцаж, үнэгүйдүүлэх явдал ОБЕГ-т газарт ердийн үзэгдэл болжээ
Цэргийн цол наймаалцаж, үнэгүйдүүлэх явдал ОБЕГ-т газарт ердийн үзэгдэл болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.