С.Бямбацогт: Иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих боломж нээгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
С.Бямбацогт: Иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих боломж нээгдлээ

С.Бямбацогт: Иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих боломж нээгдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр 10 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ингэснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.

Нислэгийн тийз өмнө нь 2000-4000 ам.доллар байсан. Харин одоо үнэ 1000-1500 орчим доллар болж, нислэгийн хугацаа 30-50 цаг байсан бол 10-12 цаг болж буурсан.

Шинэчлэгсэдийн шийдэл буюу хяналтгүй Монгол
Шинэчлэгсэдийн шийдэл буюу хяналтгүй Монгол
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.