Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байна. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг МХЕГ-аас иргэдэд анхааруулж байна.
2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байжээ.
2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. МХЕГ-аас хийсэн тандалт судалгаанаас үзвэл иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад гэсэн ангилалд багтжээ. Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай аж.

Ж.Болор
Эх сурвалж http://www.info.mn