Өмнөговийн 3,5 тэрбумын дуран буюу мөнгө байвч “толгой” байхгүйн гачаал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
Өмнөговийн 3,5 тэрбумын дуран буюу мөнгө байвч “толгой” байхгүйн гачаал

Өмнөговийн 3,5 тэрбумын дуран буюу мөнгө байвч “толгой” байхгүйн гачаал

Өдгөө аймгууд дундаа хамгийн их мөнгөтэй нь Өмнөговь болсон. Оюутолгой зэрэг олон том уурхайн буянаар орон нутгийн төсөв нь хангалттай бүрдэж байгаа тул улсаас татаас авахаа байсан. Аймгийн төсвийн орлого байнга даван биелж байна. Гэсэн ч мөнгө байгаа ч толгой байхгүйн зовлон энэ аймагт тохиожээ. Аймгийн дарга нар малчидад тараах хоёр нүдний дуранд 3,5 тэрбум төгрөг зарцуулахаар тендер зарлажээ. Дурангийн тендерээ “Малчид тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчилөх ХАА-н орчин үеийн техник технологи нэвтрүүлэх” хэмээн гоёмсогоор нэрлэсан байна. Мөнгөтэй аймгийн мөнгөтэй болсон малчид хонь малаа дурандах хоёр нүдний дурангаа өөрсдөө авчихаж болохгүй, заавал Засаг дарга Р.Сэддорж авч өгөх ёстой бололтой. 3,5 тэрбум нь Өмнөговьд бага мөнгө мэт санагдаж байгаа бол бусад аймагт маш их хөрөнгөд тооцогдоно. Тэд энэ мөнгөөр их зүйл хийж чадах бол Өмнөговийн дарга нарын толгойд хамгийн түрүүнд дуран л орж иржээ. Энэ янзаараа дараагийн удаад малчидад түлэгдэдгүй тогоо шанага авч өгөх тендер зарлагдвал гайхах юм алга. Монголын гачлан барагдахгүй юм. Хамгийн мөнгөтэй аймгийн дарга нарт нь хамгийн ухаалаг биш гэхэд ядахдаа сийрэг толгой заяасангүй

Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр
Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.