144 иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
144 иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

144 иргэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2.200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хороо, баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа 9 дүгээр хороотой хиллэдэг. 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн.

Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байна. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихгүй байх шийдвэр гаргалаа
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихгүй байх шийдвэр гаргалаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.