Талийгаач Сүбээдэйн эгч нар мэдэгдэл гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Талийгаач Сүбээдэйн эгч нар мэдэгдэл гаргажээ

Талийгаач Сүбээдэйн эгч нар мэдэгдэл гаргажээ

 

“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар нас барсан хэрэг гарсан. Түүнийг энэ сарын 1-ны шөнө гэртээ хүнд боомилуулж нас барсан байдалтайгаар олдсоныг албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа. Талийгаачийн хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Мөн түүний буяны ажилд зориулсан хандивын аяныг найз, нөхөд агентлагийнхан нь эхлүүлээд байгаа гэх мэдээлэл бий.

 

Тэгвэл хандивын аянтай холбоотой асуудлаар талийгаачийн эгч нар мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ "Хандивийн мөнгө цуглуулна гэсэн яриа гарсан байна. Бидэнд хандивийн мөнгө хэрэггүй. Дүүг минь алт, мөнгө орлож чадахгүй.Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд татагдаж хандив өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү. Хүндэтгэсэн Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ" гэжээ.

 

Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж эх орныхоо нэрийг гадаадын загвар ертөнцөд цуурайтуулж явсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд одсон билээ. Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудан эмгэнэж байна.

24tsag.mn

ЗӨВЛӨГӨӨ: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт цахимаар яаж гаргах вэ
ЗӨВЛӨГӨӨ: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт цахимаар яаж гаргах вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.