ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал ирэх намар Монголд хуралдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал ирэх намар Монголд хуралдана

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурал ирэх намар Монголд хуралдана

Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа амжилттай хөгжиж  байна.  Ирэх онд АСЕМ-ын чуулга уулзалт болно. Мөн саяхан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Товчооны хурал Улаанбаатар хотод  боллоо. Энэ бүхэн Монголын нэр хүнд дэлхийн түвшинд өндөр үнэлэгдэх болсны илрэл. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Товчооны ээлжит хуралд манай улс анх удаа оролцсон байна. Тус хуралд  УИХ-ын гишүүн, УИХ дахь ЕАБХАБ-ын Парламенттай харилцах бүлгийн гишүүн Л.Болд оролцож, 2015 оны 9 дүгээр сарын 15-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийжээ. 

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Супермаркетаар үйлчлүүлэхдээ хурууны хээ уншуулдаг боллоо
Супермаркетаар үйлчлүүлэхдээ хурууны хээ уншуулдаг боллоо
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.