Б.Наранхүүгийн хутгасан бантан Улсын сайн малчинд нөлөөлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
Б.Наранхүүгийн хутгасан бантан Улсын сайн малчинд нөлөөлөв

Б.Наранхүүгийн хутгасан бантан Улсын сайн малчинд нөлөөлөв

 

Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр удахгүй болно.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Улсын сайн малчдаа тодруулдаг уламжлалтай. Энэ нь ч малчдынхаа жилийн дөрвөн улирлын хөдөлмөрийг үнэлсэн томоохон үнэ цэнэтэй шагнал гэгддэг.  Өөрөөр хэлбэл, Улсын сайн малчныг тодруулахдаа малын тоо толгойг харахаас гадна хэдэн айл өрх малжуулсан зэргийг харгалзан үздэг. 

 

        Тэгвэл сүүлийн үед Улсын сайн малчин тодруулах асуудал маргаан дагуулсаар байна.  Учир нь Улсын сайн малчин цол тэмдэг шагналыг танил талаараа өгдөг жишгийг эрх мэдэлтнүүд сэдэж байна.  Улсын сайн малчин тодруулахдаа аймаг орон нутгаас нь тодорхойлж, түүнийг яам баталж, Засгийн газарт уламжилдаг.  Тэгвэл аймаг орон нутгаас Улсын сайн малчинд тодорхойлогдсон нэрс яаманд очоод өөрчлөгдсөн тод жишээг дор дурдая. Өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж Улсын сайн малчин, тэргүүний тариаланчидаа тодруулсан сайхан мэдээг дуулгасан.  Гэтэл энэхүү шийдвэрт гомдолтой байгаа зарим иргэд манай сайт руу холбогдсон юм.  Дундговь аймгийн жирийн малчин иргэн хэлэхдээ “ Манай аймгаас таван Улсын сайн малчин шалгарч, нэрсийг холбогдох яам руу хүргүүлсэн.  Гэтэл тэдний зарим нэрсийг өөрчилсөн байна.  Тэр дундаа насаараа мал малласан хоёр хөгшиний нэрийг хасч, оронд нь өөр нэр өгсөн байна.  Үүнд гомдолтой байна” гэсэн юм. Түүнчлэн Дундговь аймгаас Улсын сайн малчинд тодорхойлогдсон нэрсийг өөрийн  албан ёсны сайтдаа гаргасан байна. /www. Dundgovi.gov.mn/ 

 

Дундговь аймгийн албан ёсны сайтад тавьсан мэдээллээр Улсын сайн малчинд дараах таван хүний нэрсийг уламжилсан байна.

 

1.Дэрэн сумын малчин  Ш.Мишигтаяа,

2.Говь-Угтаал сумын малчин  Б.Нямсүрэн,

3.Сайнцагаан сумын малчин Б.Жаргалсайхан,

4.Эрдэнэдалай сумын малчин Б.Цэндбаяр,

5.Баянжаргалан сумын малчин Б.Пүрэв

 

Гэтэл энэхүү нэрс өөрчлөгдсөн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар Дундговь аймгаас дараах малчидыг Улсын сайн малчинд тодруулсан байна.    


1.Өлзийт сумын малчин Долгорын Дашжамц
2.Дэрэн сумын малчин Шажингийн Мишигтаяа
3.Дэлгэрцогт сумын малчин Лувсандагвын Эрдэнэбаяр
4.Сайхан-Овоо сумын малчин Баярсайханы Адъяадорж
5.Сайнцагаан сумын малчин Базарын Жаргалсайхан гэх хүмүүс Засгийн газрын мэдээлэл багтжээ. 

 

        Аймгийн сайн малчдыг тодруулахдаа малчид өөрсдийн болзол хангасан тодорхойлолтоо Тамгын газартаа өгдөг.  Энэ дагуу шалгаруулалт явуулж Ш.Мишигтаяа, Б.Нямсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Цэндбаяр, Б.Пүрэв нарын нэрсийг яаманд хүргүүлсэн байна.  Дээрх шалгаруулалтад Өлзийт сумын малчин Д. Дашжамц, Сайхан-Овоо сумын малчин Б.Адъяадорж нар оролцсон нь Сайн малчины болзолоо хангаж чадаагүй байна.  Харин Дэлгэрцогт сумын малчин Л. Эрдэнэбаярын хувьд аймагтаа ч тодорхойлолтоо өгөөгүй байна.  Гэтэл дээрх гурван хүний нэр шууд яаманд хүргэгдсэн нь нутгийн иргэдийн бухимдахад хүргэж байгаа аж.  Түүнчлэн дээрх үйл явдал нь аймаг орон нутгаасаа тодорхойлогдсон малчдын хөдөлмөрийг үнэлэх учиртай засгийн эрх баригчид өөрийн дураар хольж сольж, эрх мэдлээ хэтрүүлдэгийг тод жишээ болж байна.  Засгийн газраас зарласан Улсын сайн малчинд тодорхойлогдсон, “шургалсан” гэх нөхдүүд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн талын хүмүүс гэж бидэнд холбогдсон эх сурвалж мэдээлсэн юм.  Төрийн эрх мэдэлтнүүд өөрийн талын хамаатан, ах дүү, амраг садангаа ямарваа нэг албан тушаал, шагналд шургуулдагын жишээ энэ боллоо.

Эх сурвалж: Unen.mn

 

 

Улаанбаатарт өдөртөө 17-19 градус дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 17-19 градус дулаан байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.