Миссүүд нүцгэлж, загвар өмсөгчид хагас нүцгэн зургаараа алдарших дөхөөд байгаа энэ үед Г.Нандинчимэг ч бусдаас дутахыг хүсээгүй нэгэн. Чамлахааргүй эр зориг гаргаж, удаан бодсоны эцэст хийсэн гэх түүний өмнөх сонголт нь эротик сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэн зургаа авахуулах байлаа.
Хань ижил, үр хүүхдээрээ тун ч их бахархаж явдаг загвар өмсөгч, мисс бүсгүй маань сайхан төрх, гоолиг биеэ гайхуулсан энэ зургуудаа хараад огт харамсаагүй гэдэг. Харин түүний сонголт хийгээд хагас нүцгэн зургийн тухайд таагүй сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс тухайн үед цөөнгүй байсан нь нууц биш. Зургийн өгүүлэмж, модель бүсгүйн харц зэргийг илт шүүмжилсэн тэдний сэтгэгдлийн хариуд Г.Нандинчимэг өөрийнхөө хийсэн алхамд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж суусан. Тэрбээр өөртөө зөв гэж бодсон зүйлээ хийх дуртай, бусдыг өөрийнхөө нүдээр дүгнэх нь утгагүй зүйл гэдгийг ойлгуулах гэж хичээсэн бөгөөд иймэрхүү байдлаар аливаа зүйлд хандах хэрэггүй болохыг ихэд бухимдангуй “зөвлөсөн” удаатай.
Тэгвэл мисс бүсгүй маань сүүлийн үед зохион байгуулагдаж буй сайн үйлсийн аянуудыг ихэд дэмжиж буйгаа илэрхийлэн, найз нөхдөө ч идэвхтэй оролцохыг уриалангаа ийн нүцгэлээд авч. Хэдийгээр уриалгын санаа нь сайшаалтай боловч утга авцалдааны хувьд тун тохиромжгүй зураг гэдгийг нь Г.Нандинчимэгт олон хүн сануулж, дахиад л шүүмжлэлд өртжээ.
Эх сурвалж: Photonews.mn