Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 39 секунд
Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог

Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог

Мэдээний зураг,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлаж, дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63806
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлаж, дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/63806

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлаж, дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ.

Дэлхий дээр жилд зургаан сая гаруй хүн тамхины хор уршгаас болж нас барж байна. Энэ нь зургаан секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн үг. 2030 он гэхэд тамхинаас болж нас барагсдын 70 хувь нь доогуур орлоготой улс орны иргэд байна гэсэн судалгаа гарчээ. Учир нь өндөр хөгжилтэй орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч олон нийтийн газар тамхи татаж бусдыг дам хордуулахаас сэргийлэх хууль тогтоомжийг гаргаад 10-20 жил болж байгаа аж. Гэтэл сүүлийн 20-иод жил Монгол улсад тамхидалт нэлээд газар авч дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь гэртээ дам тамхидалтад өртдөг. Судалгаанаас харахад хүн амын 15-24 насны залуусын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь санаа зовоосон асуудал болоод байна.

Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Сэтгэц, донтолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтний тамхинаас гарах арга болон тамхины хор уршгийн талаар мэдээллийг хүргэе.

Ер нь тамхи гэж юу вэ?

Тамхийг томъёолбол “Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор” юм. Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ.

Манай орны нийт эрэгтэйчүүдийн 67 хувь нь, эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь тамхи татаж байна. Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогдож байдгийг эрдэмтэд тогтоосон. Тамхинаас болж дэлхий дээр өдөрт 11 мянган хүн нас барж байна. Тамхичдын дундаж наслалт 52 байдаг бол тамхи татагсдын 80 хувиаас илүү нь хүүхэд байхдаа тамхинд орсон байдаг.

Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар нас бардаг. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэх, буйлны өвчин, шүд сулран шүдгүйдэх шалтгаан болдог. Тамхи нь зүрхний шигдээс үүсгэнэ, үр удмыг хөнөөх аюултай гээд тамхины хорт уршгийг тоочвол маш урт жагсаалт гарна. 

Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, хоромхон зуур өөрчлөгдөх гоо сайхныг чинь хүртэл эрт аваад явчихдаг. Тийм учраас л тамхиа хая, тамхинаас гар гэж өрөөлөөр ч хэлүүлээд, өөртөө ч сануулаад явдаг хүмүүс олон бий. Гэсэн ч нэгэнт сонирхоод орчихсон болохоор хаях гээд хаяж чадахгүй байгаа тамхийг яалтай билээ гэсэн цөхөрсөн хүмүүс цөөнгүй. Тэгвэл татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн арга зөвлөе.

* Татдаг тамхиа өөрчлөөд үз дээ. Ингэснээр тамхийг амтгүй болохыг нь мэдэрнэ.

* Татдаг тамхиныхаа тоог цөөрүүлэх

* Тамхиныхаа зөвхөн хагасыг нь л татах

* Өдөр бүр, тамхиа асаадаг цагаа бага багаар хойшлуулах

* Өдрийн зөвхөн сондгой эсвэл тэгш тоотой цагуудад л тамхи татна гэж шийдэх

* Өдөрт яг тэдэн ширхэг тамхи татна гэж шийд. Тэгээд илүү татсан тамхины тоо бүрээр өөрийгөө 1000 төгрөг ч юмуу боломжоороо торгох

* Идэх зуршлаа өөрчлөх нь тамхийг багасгахад тусална. Жишээ нь сүү, тамхи хоёр эсрэг тэсрэг байдаг гэж олон хүн нотолдог. Тиймээс идсэний дараа нь тамхи татахад хүргэдэггүй хоол ундыг сонгох

*  Ганц ширхэг тамхины оронд нэг стакан жүүсийг өөртөө тулган уух

* “Автоматаар” тамхи татахаа зогсоо

*  Зөвхөн маш ихээр хүссэн үедээ л тамхи тат.

*  Үнсний саваа битгий хоосол. Учир нь үнсний сав танд өдөрт яг хэдэн ширхэг тамхи татаад байгааг чинь сануулах бөгөөд хуучирч, муудсан тамхи танд ой гутам санагдаж, тамхи татах дуршлыг чинь бууруулна. Үнэр нь ч авах юмгүй байдаг шүү дээ.

* Өөрийгөө аль хэдийн зуршил болсон тамхиндаа автоматаар хүргээд байхгүйн тулд тамхиа өөрийнхөө дадал болсон газраас өөр газарт тавих, өөр халаасандаа хийх, буруу гараараа авах гэх мэт үйлдлүүдийг хийх.

* Тамхийг хайрцгаар нь авахаа болих.

* Тамхиа гэртээ болон ажилдаа авчрахгүй байх. Тэрнийг аль болох авахад өөртөө хэцүү болго.

* Тамхи татахын тааламжгүй байдлыг өөртөө бий болгох

* Татсан тамхиныхаа ишнүүдийг том шилэнд хийж цуглуулан өөрийнхөө хараан дор муухай болгож харагдуулах.

Тамхийг хаях нь хэцүү зүйл, гэхдээ урьдчилаад хангалттай аргуудыг сурсан байхад та зорилгодоо зайлшгүй хүрч чадна. Та бүхэнд тамхи татдагаа зогсоох таван үр дүнтэй аргыг санал болгож байна.

1. Тамхийг хаяхыг хүсч байгаа шалтгаануудаа жагсаа.
 Танд тамхийг хаях олон шалтгаан байгаа байх. Эрүүл мэнд, тамхинд зарж буй мөнгө, найз нөхөддөө үлгэрлэх гээд олон шалтгаан байж болно. Ямар ч шалтгаан байсан гэсэн дараа нь тамхи татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслэлийг бий болго. Маш олон хүн жагсаалт бичихийн ач тусыг үнэлсэн байдаг.

2. Зогсох өдрөө сонго.
 Өдрөө товлох нь таны өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх хүчирхэг хэрэгсэл юм. Тамхины дараах амьдралдаа бэлэн болох, хамгийн ойрын өдрийг сонго. Энэ өдөр ойр байх тусам та хүслээ биелүүлэх илүү чадвартай байх болно.

3. Тамхийг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлө. 
Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт, ажлын завсарлагааны үеэр татаад сурчихсан байдгаас тэр. Та тамхи татдаг байсан цагтаа түүнийг орлох өөр шинэ зуршлыг олох хэрэгтэй. Идэвхтэй биеийн хөдөлгөөн их үр дүнтэй байдаг. Найзтайгаа хамт алхах, эсвэл шинэ спорт яаж байна?

4. Никотиныг орлох эмчилгээний арга. 
Энэ бол тамхи татахыг хүсэх үед никотины бага хэмжээний тунг авах арга юм. Никотины хэмжээг аажмаар бууруулснаар цаашид никотин ямар ч шаардлагагүй болох хүртэл явагддаг. Энэ нь зуршлаа багасгахад туслах ба таныг дур хүслээ хянаж сургана.

5. Өөрийгөө шагна. 
Тамхи хаяхын маш сайн тал бол та маш их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд, хэдийг татдаг байх магадлалтай. Яагаад тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авч болохгүй гэж? Тамхи татахын эсрэг эерэг бодолтой болсныхоо төлөө өөрийгөө урамшуулах нь тун чухал зүйл.

Г.Ганаа

Mongolcom.mn

Н.Учрал: Тоон гарын үсэг зөв хэрэгжээд эхэлбэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой
Н.Учрал: Тоон гарын үсэг зөв хэрэгжээд эхэлбэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.