Д.Амарбаясгалан: Манайх албан тушаал наймаалцдаг нам биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Д.Амарбаясгалан: Манайх албан тушаал наймаалцдаг нам биш

Д.Амарбаясгалан: Манайх албан тушаал наймаалцдаг нам биш

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс өнөөдөр тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлалаа.  Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор МАН руу элдэв башир аргаар дайрч эхэлснийг Д.Амарбаясгалан мэдээллээ.  “МАН-ынхан төрийн албан тушаалыг арилжиж байна” гэх видео  мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, эвлүүлэг гэдэг тайлбарыг өглөө. Тэрбээр энэ тухай ярихдаа “Манай нам албан тушаал наймаалцдаг нам биш. Ардчилсан нам удаа дараа сонгуульд оролцохдоо албан тушаал амалсаар ирсэн. Хэдийгээр МАХН-ын зүгээс цацаж байгаа мэт боловч цаана нь эрх баригчид хийж байгаа гэж хардаж байна. Бичлэг дээр ярьж байгаа шиг тийм хурал болоогүй. Өнгөрсөн хугацаанд хуралдсан найм, есөн хурлыг эвлүүлээд хийсэн байна лээ. Мөн МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа Анужингийн бичлэг хуурамч болохыг шүүхээс шинжилж нотолсон. Хоёрдугаарт, МАН-ын сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн хурлыг эвлүүлээд цацаж байгаа нь тагнаж, чагнадаг байжээ гэх хардлага төрж байна” гэлээ.  Тиймээс өрсөлдөгчийн зүгээс иргэдийг төөрөгдүүлэхээр гаргаж байгаа эвлүүлсэн бичлэгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна гэсэн юм. Энэмэтчилэн нам, нэр дэвшигчийн нэр хүндийг унагаах зориуд зохион байгуулсан хар пиарыг өрсөлдөгчид ихээхэн хийж байгаа аж.  Эхнээсээ эвлүүлэг байсан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож байна.

 Б.Соно

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб

Д.ЧОЙЖАМЦ: ӨНГӨРСӨНД БОЛСОН АСАР ТОМ ХЭЛМЭГДЭЛТИЙГ ШИНЭ НИЙГЭМД УУЧЛАЛТ ГУЙЖ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХГҮЙГЭЭР ДАВАН ТУУЛАХАД БЭРХ ЮМ
Д.ЧОЙЖАМЦ: ӨНГӨРСӨНД БОЛСОН АСАР ТОМ ХЭЛМЭГДЭЛТИЙГ ШИНЭ НИЙГЭМД УУЧЛАЛТ ГУЙЖ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХГҮЙГЭЭР ДАВАН ТУУЛАХАД БЭРХ ЮМ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.