Хойд Солонгос пуужин харвав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Хойд Солонгос пуужин харвав

Хойд Солонгос пуужин харвав

 

 

Өнөөдөр өглөө /III.2/-нд БНАСАУ тэнгис рүү ойрын тусгалтай хоёр пуужин харважээ. Ойрын зайн эхний пуужинг өглөө 06.30 цагт Хойд Солонгосын баруун эргээс Японы тэнгис рүү харвасан бол хоёр дахь пуужинг 10 минутын дараа буюу 06.40 цагт мөн тус байрлалд харвасан байна.

 

Пуужингуудыг нийслэл Пхеньянаас баруун өмнө зүгт 60 км-т орших Нампо хотоос харвасан хэмээн үзэж байна. Энэ нь АНУ болон Өмнөд Солонгосын армийн хамтарсан цэргийн сургуулилт хийх болсонтой холбоотой ээлжит сүрдүүлэг хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

 

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын эсрэг Пхеньян дайны бэлэн байдал зарлаад байгаа юм. Харин удахгүй найман долоо хоног үргэлжлэх том хэмжээний бэлтгэл эхлэх бөгөөд Өмнөд Солонгосын талаас 200 мянган цэрэг, АНУ-ын 3700 орчим цэрэг оролцох юм.

Эх сурвалж: Zaluu.com

Өнөөдөр олимпын хошой медальтан Н.Түвшинбаярын төрсөн өдөр
Өнөөдөр олимпын хошой медальтан Н.Түвшинбаярын төрсөн өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.