Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлэх үед 30 гаруй мянган үзмэрийг үрэгдүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлэх үед 30 гаруй мянган үзмэрийг үрэгдүүлжээ

Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлэх үед 30 гаруй мянган үзмэрийг үрэгдүүлжээ

Ирэх онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохионо. Энэхүү ойг угтан “Ю.Цэдэнбал” академийнхан түүнийг цагаатгах хүсэлтийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргад өнгөрсөн онд тавьсан байв. Үүний дагуу 10 гаруй хуульчид Ю.Цэдэнбалын асуудлыг судлаад буруугүй гэсэн дүгнэлт гаргасан аж. Монголын түүхэнд хамгийн олон жил төр, засгийг тэргүүлсэн Ю.Цэдэнбалыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж үзжээ. Түүний амьдарлын сүүлчийн он жилүүд Орост өнгөрсөн бөгөөд Москвад үндсэндээ тэр гэрийн хорионд байсан юм. Иймээс “Ю.Цэдэнбал” академийнхан түүхэн үнэнийг харуулсан гэр музей байгуулах санаачлага гарган ажиллаж байна. Ю.Цэдэнбалын гэрт тухайн үед зөвшөөрөлгүйгээр, шүүхийн ямар нэг шийдвэргүйгээр халдаж, хувийн эд хөрөнгийг нь хураан авснаас гадна түүх, соёлын 30 гаруй мянган үзмэрийг шамшигдуулж, үрэгдүүлсэн байжээ. Ц.Шаравдорж тэргүүтэй хуульчид Ю.Цэдэнбалыг цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж үзэж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Халдвар авах магадлалтай орнуудаар аялахгүй байхыг анхаарууллаа
Халдвар авах магадлалтай орнуудаар аялахгүй байхыг анхаарууллаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.