Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав

Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав

Таван шарын хажуугийн шатахуун түгээх МТ станц руу мод барьсан гурван залуу дайран орж түгээгчийг  “Ална” хэмээн сүрдүүлж, тухайн өдрийн  орлогын  мөнгийг нь дээрэмдэн зутгаагаад олдохгүй байгаа тухай цагдаагийнхан мэдээлж байсан юм. Дээрэмчид  нийтдээ 4.8 сая төгрөг авч явсан байлаа. Харин өчигдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид  тэдгээр дээрэмчдийг баривчилжээ. Тэд өөрсдийгөө  “Ах дүү гурав” хэмээн  цагдаагийн эхний байцаалтаар мэдүүлсэн аж.  30-32 настай тэрхүү ах дүү гуравт эрүүгийн хуулийн  147.2-т зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байна.  Дээрэмдсэн мөнгөө үрж амжаагүй явсан тул цагдаад хураалгасан бөгөөд тус шатахуун түгээх станц ямартай ч мөнгөн хохиролгүй үлдэх аж.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

МАН дайчин Монгол бүсгүйгээ дэмжинэ
МАН дайчин Монгол бүсгүйгээ дэмжинэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.