Дэлхийн улс орнуудын “Авьяаслаг”-уудыг шалгаруулах алдарт нэвтрүүлгийг анх удаагийн улс, үндэстэн дамнасан, хамгийн том хувилбар болох “Авьяаслаг Азиуд” нэрийн дор явуулж байна. Энэхүү тэмцээнийг “AXN Asia” телевиз өнгөрсөн сарын 12-ноос эхлэн цацаж эхлээд байгаа бөгөөд Азийн тивийн өнцөг булан бүрээс хамгийн авьяастай, гайхалтай хүмүүс оролцож байгаа.
Тэгвэл Азийн цээжинд орших Чингисийн Монголоос ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож, өдгөө шилдэг ест шалгарч үлдээд байна. Финалын төлөөх шалгаруулалт тун удахгүй болно. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 100 мянган ам.долларын шагнал хүртээд зогсохгүй Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм. Тэд тэр том, алдартай зочид буудалд, Ази болон дэлхийн олон мянган үзэгчийн өмнө Монголын үндэсний язгуур урлагийг танилцуулж, тоглолт хийж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь “Хөсөгтөн” шилдэг есөн оролцогч дотроо хамгийн гайхалтай, хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байна.
Яагаад ингэж итгэлтэй хэлээд байна вэ гэхээр Монголын язгуур урлаг өөрөө Азийн төдийгүй дэлхийн аль ч урлагаас хувь илүү гайхалтай учраас тэр. “Хөсөгтөн” хамтлагийн залуус монгол дээлээ өмсөөд, морин хуураа бариад тайзан дээр гарч, хуурдаж, хөөмий, хархираан уянгаараа үзэгчдийн сонорыг мялааж, дээрээс нь уртын дуугаа шуранхайлуулж байгаа цагт Азийн ямар ч оролцогчоос илүү гарах учиртай.
Бид тийм агуу соёлыг, урлагийг бүтээж чадсан ард түмэн. “Хөсөгтөн” эхний хоёр шатанд зүгээр л үндэсний урлагаа үзүүлсэн. Хуураа татаад, хөөмийгөө нэмээд, “Таван тэс”-ээс магтсан. Тэгэхэд л шүүгчид болоод Азийн үзэгчдийн ам нь ангайж, алгаа хорстол ташиж байна билээ. Дөрвөн “тийм”-ийг ядах юмгүй л авсан. Бид энгийн бөгөөд агуу урлагийг бүтээж чадсан болохоор тэр. Монголын маань шувууд жиргэх, салхи исгэрэх, горхи хоржигнох, адуу янцгаах, тэмээ буйлах нь тэр аяараа л хөгжим, хөг, урлаг. Тэр бүхнийг тайзан дээр үзүүлэхэд л нэг тивийн ард түмэн, цаашлаад дэлхий биднийг шагшиж байна. Өнөөдөр дэлхийн аль ч улсын ард түмэн үндэсний урлагаа бусдад таниулахын төлөө зүтгэж байгаа.
Саяхан Оросын Ерөнхийлөгч Путин бүх л театр, урлаг соёлынхонтой уулзаж, Орос үндэсний гэсэн бүхнийг дэлхийд таниулах үүрэг өгсөн байсан. Манайд бол бүхэл бүтэн ҮДБЭЧ гэж байгаа. Үндэсний урлаг, морин хуур, бий биелгээ, уртын дуу, хөөмий, хархираагаа гадна, дотны үзэгчдэд үзүүлж байгаа. Тэд ажиллаж байна. Тэгвэл “Хөсөгтөн” хамтлаг “Авьяаслаг Азичууд” шоунд оролцсоноороо Монголын үндэсний урлагийг дэлхийн таниулж чадлаа. Одоо л Оросуудын хийх гээд, Ерөнхийлөгч нь хүртэл санаа тавиад зүйлийг бид Үндэсний урлагийнхаа гал тогоог сахиж яваа чуулгаараа дамжуулаад олон жил хийж яваа. Дээрээс нь үндэсний урлагтаа хайртай, түүгээрээ бахархаж, хөгжүүлж яваа язгуур урлагийн хамтлагууд ч сүүлийн жилүүдэд хийж байна.
Тэр дундаа “Хөсөгтөн” энэ жил Монголын үндэсний, зөвхөн бидний л өв уламжлал, соёл, орчлон дээрх бүхий л үндэстнээс ялгарч чадах тэр агуу урлагийг дэлхийд гайхуулж чадсан нь ололт. Алдарт яруу найрагч Р.Чойном нэгэнтээ “Монголын дуу гэвэл моторын дуу биш, морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дуу” хэмээн шүлэглэсэн байдаг. Тийм ээ, Монголын дуу, язгуур урлаг, нүүдэлчдийн соёл гэдгийг дэлхий мэдэрч чадлаа. “Хөсөгтөн” мэдрүүлж чадаж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд