Энэ сарын 5-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун зүгийн болон төвийн нутгийн хойд хэсгээр нойтон цас орох юм байна. Энэ сарын 5-нд салхи ихэнх нутгаар секундэд 12-14 метр, 6, 7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх аж.