МАН-ын УЗ Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
МАН-ын УЗ Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ

МАН-ын УЗ Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намын даргын үүрэг гүйцэтгэгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тэрбээр маргааш буюу зургадугаар сарын 25-ны 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

Харин У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс өмнө буюу 25-ны 08:00 цагт МАН-ын Бага хурал хуралдаж, намын даргаа чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Тэгвэл өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэгчийг Удирдах зөвлөлийн түвшинд хэлэлцэн тогтож, асуудлыг Бага хурал руу оруулахад бэлэн болгожээ. У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Тус нам Их хурлаараа даргаа сонгодог. Энэ сарын 25-нд ээлжит Их хурлаа хуралдуулж, намын даргаа сонгохоор төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 17-нд олгоно
Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 17-нд олгоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.