ӨМЧ ХӨРӨНГИЙГ МИНЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ЛУЙВАРДЧИХЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
ӨМЧ ХӨРӨНГИЙГ МИНЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ЛУЙВАРДЧИХЛАА

ӨМЧ ХӨРӨНГИЙГ МИНЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ЛУЙВАРДЧИХЛАА

Эл ажлын хүрээнд УИХ- ынгишүүн Д.Сумъяабазар,НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр, НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва тэргүүтэй ажлын хэсгийнхэн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXVII хороонд ажиллалаа. Тойргоосоо сонгогдсон гишүүнээ ажиллах сургаар иргэд аль хэдийнээ цугларчээ.

Тэд эдийн засгийн нөхцөл өдрөөс өдөрт доройтож, амьдрал туйлдаа хүрч байгаа үед буруу шийдвэр гаргаж, иргэдийнхээ сэтгэхүйгээр тоглосон Засгийн газарт гомдож байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн буух эзэнгүй, буцах хаяггүй ажил хийхээ болихыг хатуу анхааруулж байлаа. Учир нь, гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн ажлыг хэрэгжүүлэх компаниуд олон өрхтэй хоёр жилийн дараа орон сууц ашиглалтад орно гэх гэрээ байгуулж, газар өмчлөх бичгийг нь хураан авч, хашаанаасаа нүүхийг шаардсан. Иргэд ч шаардлагыг нь биелүүлж газраа чөлөөлөөд нүүсэн гэнэ.

Гурван хоногийн дараа барилгын ажил эхэлнэ хурдан нүү" гэж иргэдийг шамдуулсан ч өнөөдрийг хүртэл барилгын шаваа ч тавиагүй байгаа гэнэ. V хорооны өндөр настан Д.Оросоо хэлэхдээ„''Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх өмч хөрөнгийг минь гэр хорооллын дахин төлөвлөлт гэх нэрээр луйвардчихлаа. Жилийн дараа эхний ээлжийн барилгыг ашиглалтад оруулна гээд бидэнтэй гурван талт гэрээ хийсэн. Гэтэл өнөөдөр орон сууцны хорооллын шавыг ч тавиагүй. Бидний газар өмчлөх бичгийг хураан авч, байшинг хүртэл нураалгасан.

Орон гэргүй, очих газаргүй, амьдрал нь орвонгоороо эргэсэн хүн олон байна. Анх орон сууцны цогцолбор ашиглалтад ортол түрээсийн байранд амьдрах мөнгийг олгоно гэж байсан. Гэтэл амлаад байсан мөнгөө өгөхгүй байна. Төр, хувийн хэвшилтэйгээ нийлж ард иргэдээ луйвардаж болох уу. Ард түмэн бид нийслэл хотын өнгө үзэмжид анхаарч газраа орон сууцаар солихыг дэмжиж байсан юм.

Иргэдийнхээ итгэл үнэмшлээр тоглодог төр хэрэггүй” гэв. Нээрээ ч иргэдийн хэлж буй үг бүхэн ижил. Бүгд л төрд итгэх итгэлгүй боллоо гэх гомдлын үгийг дайж байв. V 5<ороонд л гэхэд “Жи Ди” компани гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд 65.1 га талбайд барилгажилтын ажил хийж, эхний ээлжинд 32 айлын газрыг чөлөөлөх байсан гэнэ. Түүнчлэн 10-15 давхрын 51 байр баригдахаас өнгөрсөн онд хоёроос гурван байрыг ашиглалтад оруулна гэдгээ НИТХ-д мэдээлсэн байдаг. Гэвч өнөөдөр тус цогцолборын шав нь тавигдаагүй.

Дээр нь айлуудыг албадан нүүлгэсэн нь асуудал дагуулж байна. V хорооны хэчнээн иргэн "Жи Ди" компанитай гэрээ байгуулсныг Засаг дарга М.Одонхүүгээс тодруулахад, Тэрбээр “65.1 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг хийнэ гэсэн. Өнгөрсөн оноос хэрэгжиж эхлээд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд орсон айлуудыг нүүлгэж эхэлсэн. “Жи Ди" компани тухайн иргэн хоорондоо гэрээ байгуулсан байдаг. Одоогоор 32 айл газраа чөлөөлсөн байна. Тэгэхээр иргэД, компанийн удирдлагатай гэрээнийхээ дагуу тохиролцоо хийнэ.

Орон сууцны барилгыг ашиглалтад ортол тухайн иргэний амьдрах газрыг шийдвэрлэж өгөх ёстой. “Жи Ди” компани гэхэд газар чөлөөлсөн иргэнд сар бүр 700 мянган төгрөг өгнө гэсэн. Эхний хэдэн улирал өгсөн ч одоо өгөхгүй байна. “Яах вэ. Хэзээ барилгын ажил эхлэх бол” гэх иргэн олон байв. Сонгинохайрхан дүүргийн V, VI, XXVII хорооны иргэдийн олонхи нь газар өмчлөх бичгээ хурдан авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. XXVII хороонд л гэхэд “Топ" констракшн барилгын ажлыг хийх нэрийдлээр 54 өрхийн газрын гэрчилгээг авсан ч “барилгын” ажил өнөөг хүртэл эхлээгүй байна.

Түүнчлэн Хотын дарга Э.Бат- Үүлд хандаж “Нийслэлийн хөгжил цэцэглэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Сайхан орчинд амьдрахыг хүсвэл гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг дэмжиж, газраа чөлөөлөх хэрэгтэй гээд уулзалт зохион байгуулж, тууз хайчлаад явсан. Ажил хэрэгжиж байна гэж худал ярихаасаа ичих хэрэгтэй. Бидний газрын бичиг банкны зээл болчихсон ч юм уу хэн мэдлээ. Энэ асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, холбогдох эзэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй” гэх үгсийг хэлж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас цөөн асуултад хариулт авлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж байна. Иргэд ч энэ ажлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Одоо баригдчихсан байх барилгын шав нь ч тавигдаагүй байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 24 байршилд хэрэгжүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн V, VI хороонд дахин төлөвлөлтийн ажлыг хоёр жилийн турш хийлээ. Энэ хугацаанд ямар ажлыг хийж,

хэрэгжүүлсэнтэй танилцаж байна. Хүний эрх хэрхэн зөрчигдөж, өв хөрөнгө үнэгүйдсэнийг үзлээ. Хуулиас давсан эрх мэдлээр хувь хүний хөрөнгөд халдсан тохиолдол олон гарсан байна. “Жи Ди” компани иргэдтэй жилийн дараа ашиглалтад оруулна гээд гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн байгаа юм. Орон сууцны цогцолбор хорооллын шав нь ч тавигдаагүй. Тэгсэн хэрнээ иргэдийн байшинг өөрсдөөр нь нураалгасан байх юм.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж байна гэх юм. Ямар ч судалгаа хийгээгүй. Иргэдэд гарах сөрөг үр нөлөө, эрсдлийг тооцоолоогүй юм шиг санагдах юм?

Ажлыг хийж хэрэгжүүлэхээр санаачилж байгаа нь сайхан. Гэхдээ ажлыг эхлэхээсээ өмнө судалгаа хийх хэрэгтэй байгаа юм. Сонгуульд гарахын тулд худал амлалт өгч, иймэрхүү ажлыг хийж хөрөнгө, цаг хугацаа алдахаа болих хэрэгтэй. Энд намчирхах шаардлага байхгүй. Хамгийн гол нь иргэдээ бодсон шийдвэр, шинэлэг ажлыг хийх хэрэгтэй. Монгол Улсын төр инженер, дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилга байгууламжийг барих хэрэгтэй. Дэд бүтэц шийдэгдээгүй газар барилга бариад ямар ч хэрэггүй.

Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ
Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.