Модель С.Эрдэнэцогт экс эхнэр С.Төгсөөгөө нүд байхгүй, давхраа хийгээд хийгээд нэмэргүй хэмээн доромжилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Модель С.Эрдэнэцогт экс эхнэр С.Төгсөөгөө нүд байхгүй, давхраа хийгээд хийгээд нэмэргүй хэмээн доромжилжээ

Модель С.Эрдэнэцогт экс эхнэр С.Төгсөөгөө нүд байхгүй, давхраа хийгээд хийгээд нэмэргүй хэмээн доромжилжээ

 

togs xМонголын загварын ертөнцийн төгс хосоор нэрлэгдсэн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Эрдэнэцогт, С.Төгс нар хайрын романс үүсгэж хөөрхөн охины эцэг эх болсон билээ. Гэвч хосуудын хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй дуулиантайгаар хоёр тийш болсон. Загвар өмсөгч С.Төгс нөхрөөсөө салахдаа өөрийн цахим хуудастаа “За Ээгийд хандаж хэлэхэд чи шууд бичиж байгаа бол би ч бичье. Чи охиноо харахаас илүү найзуудтайгаа буудалд архидахыг илүүд үздэг байсан. Хэзээ ч хажууд байгаагүй. Тэгэхээр чи чадаагүй юм чинь хэдэн сарын турш чадаад ирсэн хүнд нь зай тавь даа. 17-той жоохон охин байгаа биш хэзээ нэгэн цагт сална гэж нийлэх үү? Тэр хүүхдээ бай болгоод гээд л байгаа хүнд би охиныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавина. Би хэн нэгэнтээ нийлэхэд охин яахлаараа бай болдог юм? ойлгохгүй байна. Аан зөндөө урмын үг хайрласан тэр олон зуун хүнд баярлалаа. Би үнэхээр жаргалтай байгаа” хэмээн бичиж нэлээн шуугиан тарьсан. Үүнээс хойш хүмүүс модель С.Эрдэнэцогтыг шоучин мэтээр ойлгож эхнэр хүүхдээ хаян өөр бүсгүйчүүдтэй зугаацдаг мэтээр ойлгох болсон. Мөн С.Төгс экс нөхрөөсөө салаад удалгүй мэргэжил нэгт Ч.Сүбээдэй гэх залууг найз залуугаар сонгосон билээ. Тэгвэл С.Эрдэнэцогт эхнэрээсээ салах шалтгаан нь хадам ээжийгээ гэж боддог бөгөөд би хадмын тал дээр үнэхээр азгүй сугалаа сугалсан хэмээн өнгөрсөн онд  нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр тэдний харилцаа хэрхэн байсан экс эхнэр болох С.Төгс ямар эмэгтэй болох талаар илэн далангүй нээлттэй ярилцсан байх юм. Мөн С.Төгсөөг анхны хайраас тэс өөр хэзээч миний type болохгүй гэв. Тэрээр хэлэхдээ “Миний анхны хайр Шүрээ гэж охин байсан. Яг Төгсөөгийн өмнө. Тэр загвар өмсөх гэж оролддог байсан. Төгсөөгийн хажууд бол модель гэж ярьж ч болохгүй хүн. Яг миний цэвэр type Төгсөөгөөс шал өөр. Би цав цагаан царайтай хөөрхөн хацартай, том дүрлэгэр нүдтэй, зузаан уруултай охидод дуртай. Төгсөө тэгсэн чинь хар, туранхай, шөвгөр царайтай, нимгэхээн уруултай. Хацар юу ч байхгүй. Нүд бүр байхгүй, давхраа хийгээд хийгээд нэмэргүй. Хэзээ ч миний type болохгүй″ хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэнэ
Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.