О.Сийлэгмаа: Л.Энх-Амгалан сайд намайг Төрийн ордонд гүтгэсэн тул тэндээ надаас уучлал гуйна гэж хүлээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 21 секунд
О.Сийлэгмаа: Л.Энх-Амгалан сайд намайг Төрийн ордонд гүтгэсэн тул тэндээ надаас уучлал гуйна гэж хүлээж байна

О.Сийлэгмаа: Л.Энх-Амгалан сайд намайг Төрийн ордонд гүтгэсэн тул тэндээ надаас уучлал гуйна гэж хүлээж байна

Боловсролын Зээлийн Сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.

Би нийт 21 жил багшилсан, төрийн албанд 2 жил ажилласан. Энэ хулгайг нүдээ аниад өнгөрөөх зарчим надад байхгүй. Ажлаас халагдсаны дараа буюу 2022 оны есдүгээр сард би олон нийтэд хандсан. NTV-гийн “Тэгээс тэг” нэвтрүүлэг, Дэфактогийн ярилцлагаар гэх мэт олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Боломж гарах бүрд бид асуудал ярьсан, түүнээс хэн нэг албан тушаалтныг биш.

Үүний дараа зээлийн эргэн төлөлтөд ахиц гарч байгаад таатай байна. Хууль бусаар зээл авсан асуудлыг хянан шалгаж өгөөч гэж би АТГ-т хандаж байна. Нэр бүхий буюу шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтээ өглөө. Гадаадад сургах шийдвэрийг БШУ-ны сайд гаргадаг.

Зээл олгох сайдын шийдвэр хууль бусаас гадна тэдгээр зээлийг тэглэх сайдын тушаал хуулиас давсан. Үе үеийн сайд нар, одоо БЗС-г удирдаж буй Гарьд дарга, Төрийн нарийн бичгийн дарга Цэдэвсүрэн нар албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Л.Энх-Амгалан сайдтай энэ асуудлаар гурван удаа уулзсан. Хоёр, дөрөв, наймдугаар сард тус тус уулзахад сайд “Яамнаас ажлын хэсэг оруулж шалгахад үр дүнд хүрээгүй” гэсэн. Эхний хоёр уулзалтад сайд мэдээллээ сайн нягтлаад дахин уулзаарай гэсэн. Гурав дахь удаа уулзахдаа би 4 зүйл бүхий баримт өгсөн.

Удалгүй тухйн үед БШУЯ-ны Дотоод үнэлгээний албаны дарга байсан Ч.Энх-Амгалангаар ахлуулсан ажлыг хэсэг томилсон. Гэтэл ажлын хэсэгт багтсан шинжээч Доржхуяг нь Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт ажиллахдаа алдаа гаргасан. Энэ талаар сайдад мэдээлсэн ч хариу өгөөгүй. Ингээд 9-р сард би ажлаас халагдсан.

Өнгөрсөн долоо хоногт сайдтай уулзахад 2 асуудал хөндсөн. Яагаад зээл олголтыг хууль бус гэж үзэж байгааг тодруулаад, БЗС-гийн материал алга болсон талаар надаас лавласан. Миний ажиллаж байсан бүтцийг татан буулгасан атлаа надад ажиллах санал тавьсан. Мөн би шүүхэд хандах тул харилцааны хүндрэл учирна гэж үзээд, ажиллахаас татгалзсан юм

Намайг дахин гэмт хэрэгт гүтгэх вий гэсэн айдас ч байсан. Би 2022 оны долдугаар сард Ерөнхий сайдын тэтгэлгийн асуудлаар АТГ-т баримттай хандсан, олон удаа мэдүүлэг өгсөн. АТГ үүний дараа БШУЯ, ЗГХЭГ-т нэлээн чамбай зөвлөмж хүргүүлсэн байна лээ. АТГ тодорхой хэмжээнд ажилласан.

Үндэсний аудитын газраас БЗС-д ирж ажилахад нь би мэдээлэл өгсөн. БЗС-гийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланд заримт баримтыг тусгасан байсан. Одоо ч надад дарамт шахалт ирсээр, танихгүй дугаараас залгадаг. Өнөөдөр АТГ-т ирэхээс өмнө энэ үйдлээ зогсоо, боль гэж их хандсан. Би баатар болох гэж, олонд танигдах гэж энэ асуудлыг хөндөөгүй. УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдалын асуудлыг би сайн мэдэхгүй. Уг нь 1997 оноос хойш сонгон шалгаруулалт ил байна гэж журамдаа заасан. Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн, TOEFL-ийн өндөр оноо авсан ч зээл авч чадаагүй гэсэн гомдол одоо ч байдаг. Зээлийг хугацаанд нь төлөөгүй бол инфляцтай уялдуулан нэмэлт төлбөр төлөх заалт бий.

БЗС-гийн мэдээлэл устах учиргүй. Би ажлаас гарахдаа ажилдаа ашигладаг эксел файлаа л авсан. Зээлийн программыг Мэдээлэл технологийн хэлтсийн дарга болон мэргэжилтэн хоёр л ашиглах эрхтэй байв. Би тэдний үйлдлийг харах л эрхтэй байв. Баримт устгасан бол намайг ажлаас гаргахгүй шүү дээ.

Мөн би хамгаалалт авах хүсэлтэй байна. Л.Энх-Амгалан сайд намайг Төрийн ордонд гүтгэсэн тул тэндээ надаас уучлал гуйна гэж хүлээж байна. Өрөөндөө надтай уулзахдаа уучлал гуйгаад Гарди даргад мөн надаас уучлал гуйхыг даалгасан ч надаас уучлал гуйгаагүй. Хариуцлагатай албан тушаалтан иргэнээ гүтгэх нь хэр зохимжтой вэ? Цаашид ийм жишиг тогтох вий. Төрийн албан хаагчид авлигын асуудлыг ил гаргаач ээ гэж уриалмаар байна гэв.

“Галзуу дурлагч” дуучин Хүрэлээгийн “Би дурлана” дуу
“Галзуу дурлагч” дуучин Хүрэлээгийн “Би дурлана” дуу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.