2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт урагшилж эхлэх нь. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айчлал хийхээр Дубайд очсон даруйдаа энэхүү бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурав. Дубайд Монгол улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой”, “Туркоиз Хилл Ресурс”, “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээг ийнхүү амжилттай өндөрлөв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын үеэр “Хэдхэн хоногийн өмнө манай улсад Энэтхэг улсын Ерөний сайд айлчилж, олон салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Сайн мэдээний аян үргэлжилж байна. Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй айлчиллын эхний өдөр Оюун толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Оюу толгойгоор зогсохгүй Таван толгойг хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна” гэлээ.
Б.Баяр
Эх сурвалж Tumen.mn