ЭЕШ-ын оноог дээшлүүлэх "UP" төсөл амжилттай хэрэгжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 11 секунд
ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төсөл амжилттай хэрэгжлээ

СХД-т “UP” төсөл амжилттай хэрэгжиж байна СХД-ийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын оноог дээшлүүлэх "UP" төсөл 2 дахь жилийн нээлтээ хийлээ.

СХД 2018-2019 оны хичээлийн жилд UP төслийг хэрэгжүүлснээр ЭЕШ-ын дундаж оноогоо 11.7 хувиар нэмэгдүүлжээ. Мөн 2 сурагч 800 оноо авсан гээд олон амжилт гаргасан байна. “UP” төслийн хүрээнд Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран гүнзгийрүүлсэн давтлага сургууль бүрт хэрэгжүүлжээ.

“UP” төсөл хэрэгжүүлэхэд сурагчдаа бэлтгэн амжилт үзүүлсэн багш, сургуулиудаа дүүргийн зүгээс урамшуулсан байна. Учир нь дан ганц хүүхдийн хичээл зүтгэлээс гадна багш, эцэг эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй юм. 2019-2020 оны хичээлийн жил дуусахад 6 сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Энэ хугацаанд ЭЕШ-даа амжилттай бэлтгэж өнгөрсөн жилийн амжилтуудаа бататгаж улам хичээн ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ. 

7777 УАР УЛСЫН ДУГААР 45 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЖЭЭ
7777 УАР УЛСЫН ДУГААР 45 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЖЭЭ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.