ТЦА-ны алба хаагчид англи хэлний ярианы сургалтанд хамрагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
ТЦА-ны алба хаагчид англи хэлний ярианы сургалтанд хамрагдаж байна

ТЦА-ны алба хаагчид англи хэлний ярианы сургалтанд хамрагдаж байна

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдад англи хэлний мэдлэг олгох зорилгоор “Англи хэл-30 хором” аяныг энэ жилийн хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Энэ аянаар алба хаагчид англи хэлний өдөр тутмын болон албаны үйл ажиллагаатай холбоотой үг, өгүүлбэрийг бие даан суралцахаас гадна бусад гадаад хэлний сургалт, төрийн бус байгууллагуудтай хамтран олон төрлийн сургалт, хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүний нэг сургалт нь “Centurions” буюу Цэрэг, цагдаагийн нөхөрлөл олон улсын байгууллага, Тээврийн цагдаагийн албаны хамтын ажиллагааны хүрээнд тус албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын англи хэлний ярианы түвшинг нэмэгдүүлж харилцааны чадварыг хөгжүүлэх зорилгоор  АНУ-ын Стэнфорд их сургуулийн багш нар 14 хоногийн хугацаанд өдөр бүр явуулж байгаа юм.

Энэхүү сургалт нь дотроо анхан шатны болон дунд, гүнзгийрүүлсэн гэсэн хоёр ангилалтай ба нийт 40 алба хаагч хамрагдаж байна.

 
Дуучин А.Хишигдалайд гэнэтийн бэлэг таалагдсан ч “гуниг дагуулав”
Дуучин А.Хишигдалайд гэнэтийн бэлэг таалагдсан ч “гуниг дагуулав”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.