Улаанбаатарт 18-20 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
Улаанбаатарт 18-20 градус дулаан байна

Улаанбаатарт 18-20 градус дулаан байна

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:

    Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө төв болон говийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны 06 дугаар сарын 08-ны 21 цагаас 06 дугаар сарын 09-ний 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зарим газраар хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй.  Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  Шөнөдөө 4-6 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар сэрүүсч 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Албан тушаалын бялуу хуваалт ИНЕГ-т дуусахгүй бололтой
Албан тушаалын бялуу хуваалт ИНЕГ-т дуусахгүй бололтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.