“Нийслэл өргөө”-гийн Д.Ганзоригийн дүү Д.Чулуунцэцэг 827 саяыг завшиж үрэгдүүлсэн нь…-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 41 секунд
“Нийслэл өргөө”-гийн Д.Ганзоригийн дүү Д.Чулуунцэцэг 827 саяыг завшиж үрэгдүүлсэн нь…-1

“Нийслэл өргөө”-гийн Д.Ганзоригийн дүү Д.Чулуунцэцэг 827 саяыг завшиж үрэгдүүлсэн нь…-1

 

Нэгэн үе “тендерийн мангас” шиг байсан “Нийслэл өргөө”-гийн Б.Ганзориг 2012 онд ЗХЭГ-ын захилагатай, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих тендерт оролцон ялж уг ажлын өртөг болох 1.5 тэрбумийг авсан. Гэсэн орон нутгийн МХХ-ээс барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга барьсан газруудад хөрсний шинжилгээ хийлгэлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж, зураг төсөв гаргадаг мэргэжлийн байгууллагаар нэг багийн төв барих ажлын зураг гаргуулан уг зургийн дагуу 19 багийн төвийн байрыг 526.6 саяар барьсан боловч 26 багийн төвийн байрыг барьсан хэмээн улсын комисст хүлээлгэн өгч улсын төсвийн хөрөнгө 827.3 саяыг завшиж үрэгдүүлсэн  хэрэгт яллагдсан. Гэхдээ “26 багийн төв” ажиллагааг гардан зохион байгуулсан хүн нь түүний төрсөн дүү, “Хасарко” ХХК-ийн гүйцэтгэх захирал  ажилтай Д.Чулуунцэцэг байжээ. Одоо энэ ажиллагааг нарийвчлан өгүүлье. Д.Чулуунцэцэг анхнаасаа л ердөө ганцхан багийн зураг гаргуулсан байж. Тэр зургийг нь Ч.Одсүрэн хийж өгсөн бөгөөд “…би 26 багийн төвийн байрны ажлын зургийг гаргаагүй, харин нэг л обьектын ажлын зургийг гаргаж өгсөн, хэрэв “Нийслэл Өргөө” /Чулуунцэцэг менежер/ нэг биш 26 обьектыг барьсан бол бусад барьсан барилгуудын ажлын зургийг заавал гаргуулах ёстой, миний гаргасан зураг экспиртезээр хянагдаагүй байна, хэрэв хянагдсан бол миний гаргасан ажлын зураг дээр экспиртезээр хянагдсан гэсэн тамга, тэмдэг дарагдах ёстой” гэжээ. Ийнхүү Д.Чулуунцэцэг нэг зургаар 19 багийн төв барих ажлаа эхлүүлж.  Гэхдээ багийн төв барина гэж Баян-Өлгий аймагт “Нийслэл Өргөө” компаниас нэг ч бригад очоогүй гэнэ. Энэ тухай гэрч Б.Ардах нь  “…“Нийслэл Өргөө”-ийг төлөөлж  Чулуунцэцэг гэдэг эмэгтэй ажиллаж байсан юм шиг байна лээ, тус компанийн барилгын бригад гэх хүмүүс нэг ч удаа ирж ажиллаагүй, аймгийн төвөөс ажилгүй байгаа хүмүүсийг хөлсөлж ажиллуулсан байх…” гэжээ. “Нийслэл Өргөө” компаниас нэг бригад ирээгүй тул мөн нэг ч хөрөнгө мөнгө зарцуулагдсангүй. Тус компаний ажилтан Б.Мянганшүрт “…манай компаний зүгээс Чулуунцэцэгийн хариуцаж бариулсан гээд байгаа Баян-Өлгий аймгийн багийн төвийн барилгад нэг ч төгрөгийн бараа материал зарлагаар гаргаагүй. …Чулуунцэцэг нь захирлын төрсөн дүү гэдэг утгаараа манай нягтлан бодогч нараар зарлагын падааныг бичүүлсэн, тэрнээс манай компанид ажил үүрэг гүйцэтгэдэггүй…”  гэжээ. Энэ бүхэн нь Д.Ганзориг бүхэл бүтэн 26 багийн төв барих 1.5 тэрбумын ажлыг төрсөн дүүдээ зүгээр л өгчихчээ. Дүү нь маш зоригтой бас маш их эрх мэдэлтэй хөдөлж байж. Барьсан багийн төв нь олигтой юм байсангүй атал түүнийг хүлээж авах улсын косиссыг Д.Чулуунцэцэг аргалсан  төдийгүй өөрөө улсын комиссын гишүүний өмнөөс хуурамч гарын үсэг зуржээ. Дутуу, чанаргүй баригдсан багийн төвүүдийг хүлээн авах улсын комиссыг тухайн үед Баян-Өлгий аймгийн Засг дарга байсан С.Хавал байгуулжээ. Энэ бас л хуйвалдааны шинжтэй бөгөөд экс Засаг даргын оролцоог жич өгүүлнэ. Харин Д.Чулуунцэцэг нь  улсын комиссын нарийн бичгийн даргаар ажиллах ёстой байсан А.Энхчимэгийн гарын үсгийг дурайлган зурчихжээ. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тодорхой бөгөөд А.Энхчимэг рүү 8811…. дугаарын гар утаснаас “уучлаарай” гэх мессежийг удаа  дараа явуулсан зэрэг баримт ч бас авагдаж. А.Энхчимэг нь мөн энэ хэрэгт холбогдсон. Тэрээр “Нийслэл өргөө” компаний  эдийн засагч албан тушаалтай байж. А.Энхчимэгийг Баян-Өлгий  аймгийн Засаг дарга С.Хавалын захирамжаар багийн төвийн барилгыг хүлээн авах комиссын нарийн бичгийн даргаар томилсон байжээ. Мөн А.Энхчимэгт гарын үсэг зуруулахаар Улаанбаатарт явуулсан актын нэг хувь нь тэр чигээрээ эргэж ирээгүй, улсын комиссын дарга актад нэгдсэн дугаар олгоогүй, он, cap, өдрийг тавиагүй, нэгдсэн бүртгэлд оруулаагүй байсан нь тогтоогдож. Ийнхүү “Нийслэл өргөө”  компаний Д.Ганзоригийг төрсөн дүү нь баллажээ. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч нар нь Д.Чулуунцэцэгийг шууд буруутгаж байсан аж. Өдгөө ном журам ёсоороо бол “Нийслэл өргөө” компани өнөөх 827 сая төгрөгийг захирлынхаа төрсөн дүүгээс нэхэмжилэх учиртай гэнэ. Шүүх Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оноосон ч ял эдлүүлэхийг хоёр жилээр хойшлуулаад байна/үргэлжлэл бий/

Эх сурвалж: NUUTS.mn

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашиглалтад орно
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашиглалтад орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.