Ж.Батзандан Таван толгойн асуудлаар цуглаан зохион байгуулна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Ж.Батзандан Таван толгойн асуудлаар цуглаан зохион байгуулна гэв

Ж.Батзандан Таван толгойн асуудлаар цуглаан зохион байгуулна гэв

 Засгийн газраас Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Улс төр, бизнесийн хүрээллийнхэн энэхүү гэрээний төслийн үзэл баримтлал, арга хэлбэр нь хууль, журамд нийцсэн эсэх талаар хоёр, гурван тал болж маргалдаж буй. УИХ-ын  дарга З.Энхболд болон түүний зөвлөх А.Гансүх нар уг гэрээний төсөл  нь хууль зөрчсөн, хэрвээ өргөн баригдаж буй энэ хувилбараар явбал монголчуудад ашиггүй гэж мэдэгдсэн.  Мөн гэрээний Монголын талыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан болон Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх  газрын дарга нарт хандан “Таван толгойн хувьцаа эзэмшигч 2 сая иргэдээсээ асуу” гэсэн юм. Энэ мэтээр Засгийн газар, УИХ-ын даргын  зарчмын байр суурь тэс өөр байна. Харин УИХ-ын Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийхдээ З.Энхболдын шаардаад байгаа зүйлүүдийг үндсэнд нь дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Иргэдээс асуухаас гадна Таван толгойн хувьцааг эзэмшдэг Монгол улсын 557 аж ахуйн нэгж бий. Тэдгээрээс мөн саналыг нь сонсох ёстой. Ер нь ард түмнээсээ Таван толгойн талаар санал асуулга явуулах хэрэгтэй байна” гэв. Энэ тухай шаардах иргэдийн цуглааныг ирэх пүрэв гарагт Чингисийн талбайд зохион байгуулна гэдгээ  бас мэдэгдэв. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөгчийнхөө ухуулах байраар орж амжилт хүслээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.