Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ

Нисдэг тэрэгнүүд мөргөлдөж, францын Олимпийн аварга амь эрсэджээ

Аргентинд нисдэг тэрэгнүүд мөргөлдсөний уршгаар 10 хүн амь үрэгдсэний дотор францын тамирчин бүсгүй, усанд сэлэлтийн Олимпийн аварга Камиль Мюффа (Camille Muffat) орсон байна. Энэ талаар Елисейн ордноос мэдээлжээ.

Уг осол даваа гаригт Буэнос-Айресаас баруун хойд зүгт 1170 км орчимд, Вилья Кастелийн ойролцоо тохиолдсон аж. 100 метр өндөр агаарын орон зайд хоёр нисдэг тэрэг мөргөлдсөн байна.

Нисдэг тэрэгнүүдэд хүнд нөхцөлд амьдрах чадварт зориулсан реалити шоуны оролцогчид явжээ.

Нийтдээ 10 хүн амь үрэгдсэний найм нь Францын иргэд байсан аж. Тэдэн дотор Мюффагаас гадна сэлүүрт завины алдартай тамирчин Флоренс Арто (Florence Arthaud), боксчин Алексис Вастин (Alexis Vastine) нар орсон байна.    

Олимпийн аварга Камиль Мюффа нь Лондонгийн Олимпийн усанд сэлэлтийн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр 2012 оны 7-р сарын 29-нд 400 метрийн чөлөөт сэлэлтийн зайг 4 минут болон 1,45 секундын хугацаанд туулан олимпийн дээд амжилт тогтоосон юм.

Д.Билэгт

Эх сурвалж: www.TODAY.mn
Хууль бусаар хар сүүлт зээр агнасан этгээдүүдэд эрүү үүсгэв
Хууль бусаар хар сүүлт зээр агнасан этгээдүүдэд эрүү үүсгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.