Налайхын Засаг даргыг огцруулах хуйвалдааныг хамба ламтан зохион байгуулсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
Налайхын Засаг даргыг огцруулах хуйвалдааныг хамба ламтан зохион байгуулсан уу

Налайхын Засаг даргыг огцруулах хуйвалдааныг хамба ламтан зохион байгуулсан уу

Өнгөрсөн баасан гарагт Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, төсөв төлөвлөгөөгөө ярилцах байсан ч бөөн хэрүүл, “зодоон”-доо  тулж өндөрлөв. Энэхүү  хурлаас ганц хоёр өдрийн өмнө тус дүүргийн МАН-ын хорооноос дүүргийнхээ засаг даргыг огцруулах санал гаргасан нь  иргэдийн хуралд ийнхүү орж ирээд бужигнуулж орхиж.  МАН-ын зарим гишүүд нь АН-ынхаа нөхөдтэй хуйвалдан Засаг дарга Х.Болдбаатарыг хүчээр хусаад хаячих нь энэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг нь Засаг даргыг огцруулах эсэх тухай хэлэлцэхээр төлөвлөөгүй байсан юм билээ. Тэгээд ч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Ганболд нь хурлаа тав хоногоор хойшлуулахыг олонхийн саналаар шийдэж, энэ талаар албан ёсоор зарлаад байтал ийм хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн байв. Нэгэнт хурал хойшилсон гээд хуралд ирсэн АН-ын гишүүд нь гарч явсны дараа МАН-ынхан голцуу үлдээд Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах талаар ярилцаж эхэлжээ. Ингээд л хууль бусаар Засаг даргаа огцруулжээ. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа бололтой. Тэдгээрийн нэг нь Налайхын хийдийн хамба ламтан С.Нэргүй гэгч нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан Тайж хайрхан уулын энгэрт 3 мянган га газар олгохыг хүссэн боловч  дүүргийн удирдлагууд нь боломжгүй гээд буцаажээ. Үүнээс  үүссэн  С.Нэргүйн өширхөл  яван явсаар намуудын хоорондын тэмцлийг дэвэргэж,  эцэст нь  хууль бусаар Засаг ноёноо авч хаяхад хүрсэн гэж эх сурвалжууд хэлж байна.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Нэг хором
Нэг хором
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.