Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр



Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 9. Буд гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Peter Sykes: Хачир, чимэггүйгээр монголын эгэл жирийн амьдралыг буулгалаа
Peter Sykes: Хачир, чимэггүйгээр монголын эгэл жирийн амьдралыг буулгалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.